ШУУД: Зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 1069 боллоо
2020-12-24

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.24/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 11800 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 6 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 5 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой бөгөөд  2сахиур, 2 өвчтөн, гэр бүлийн 1 хүнээс коронавирус илэрсэн. Ингэснээр нийслэлд батлагдсан тохиолдол нийт 279 болж байна. Баянзүрх дүүргийн голомтод коронавирусийн нийт тохиолдол 136  болжээ. Үүнээс хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн 73, сахиур 23, эмнэлгийн ажилтан 16, гэр бүлийн хүн 24 тус тус байна. Мөн Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад коронавирусийн зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 393 болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.  Ингэснээр,

 

  • Сэлэнгэ аймагт: 217

  • Дорноговь аймагт: 32

  • Говьсүмбэр аймагт: 4

  • Архангай аймагт: 3

  • Орхон аймагт: 25

  • Дархан-Уул аймагт:45 тохиолдол тус тус бүртгэгдсэн байгаа.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 605 байгаа. Сайн мэдээ өнөөдөр 43 хүн эдгэрлээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1069 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 584 байгаа. Өнөөдрийн байдлаар 476 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 414 хүн хөнгөн, хүндэвтэр 55 хүнд 4, маш хүнд 3 байна.  

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Банкны вирустэй хүн хаачив
2020-12-24
Зочин:
Сэтгүүлчидээ . Асуудалаа товч оновчтой тавь. Өдөр болгон сонссоор залхаж бна шүү.
2020-12-24
Зочин:
Дүүрэг хороогоор нь халдварын тоог хэлж өгөөч.
2020-12-24