Монголчуудын үнэт зүйл “Эрдэнийн судар”-тай ТАНИЛЦ
2020-12-24

Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай 149 дүгээр зарлигийг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-нд гаргасан. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судлан тодорхойлж, “Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн Соёл урлагийн их сургууль, Монголын Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гаргаж буй санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж, монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухааныг монгол түмний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс мөн хэмээн үзэж уг зарлигийг гаргаад байгаа юм.

 

Энэхүү санал санаачилга, зорилгын хүрээнд Монголчуудын судар бүтээх эртний уламжлалыг үндэслэн, эрдэнийн судрын шоголыг  СУИС-ийн “Хөх урлан”-д арван долоодугаар жарны гал бичин жил буюу аргын тооллын 2016 онд дархлан бүтээжээ.  Монгол дарханы ур ухааныг шингээн, уламжлалт гар урлалын аргаар, есөн эрдэнээр тэтгэн “номын өр” буюу дэр хавтас нь ширээнээ угсраа залагдсан байдлаар дээрх шоголыг СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн дарханы “Хөх урлан”-д бүтээгээд байна.

 

“Монголчуудын үнэт зүйл” эрдэнийн судрын шогол

Номыг дээд шүтээн болгон урладаг уламжлал дэгээр хүрэн сум модоор зөрүүлэг хавсран, тагнай сугсуургад углуургадан ур зангидаж, түмэн наст лугаа алтан од суулган, хар сум модоор хөл тулааг бататган, зээ хашлагаар “донтор”-ын утгыг бэлгэдэжээ.

 

 Шоголыг Хөх урлангийн торгон хийцийг ашиглан чимэглэсэн бөгөөд торгон хийц нь угалз бүхий язгуурын хөх дархаас улбаалсан нэгэн зүйлийн дэг бөгөөд үлгэрийн увдист болон ардын уламжлал, удамт язгуурын дүр төрх шингэсэн төдийгүй, урлахуйн харах, сэдэх, бясалгах гурвыг давхар илтгэсэн“цэцэглэн бадрагч” гэх агуулгатай юм.

 

 

Ийнхүү шогол дахь дүрс зурлагыг дорнын урлахуйн “гурвалын онол”, урлахуй ухааны зохиомжийн сонгодог харьцааны онол болон өрнийн судлаачдын алтан огтлолын хуультай шүтэлцүүлэн бүтээхийг эрхэмлэх зэргээр “судалгаанд үндэслэн – сургалтаар бататгаж – бүтээн дархлахуйн” цогц буюу агуулга, ур хийцийн хувьд бие даасан урлагийн бүтээл, хойч үедээ өвлүүлэх нандин өв боллоо.

 

Энэхүү үнэт биет өв болох шогол дотор, түмэн наст хээг мөнгөн утсаар жийжүү гүйлгэн урласан улаан модон эрдэнийн судрын хуудаснаа эцэг өвгөдөөс өвлөн авсан, өдгөө бид соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд дархлан тодотгосон монгол бичиг тэргүүтэй дөрвөлжин, соёмбо зэрэг бичиг үсгийн соёлыг дээжлэн шингээж, сонгодог тигээр “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс”-ийг бичин тэмдэглэжээ.

 

 Мөн босоо гурвалжин нь хүний хөгжлийн загвар бөгөөд хүний хөгжлийн суурь тулгуур нь ёс суртахуун. Ёс суртахууны мэдрэмжтэй хүн л зөв хөгжинө. Харин хөмөргөн гурвалжин нь хүн төвт нийгмийн харилцааны загвар бөгөөд хүний нийгмийн цөм нь хүн бөгөөд нийгмийн харилцааны түлхүүр нь ёс суртахууны мэдрэмж ухамсар бүхий хүн. Хэм хэмжээт ёс суртахуунтай хүний нийгэм л зөв хөгжинө гэсэн утгыг илэрхийлсэн байна. 

Э.Сонор

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Гадар шогол нь урлагийн бүтээл, дотор агуулга нь эргэлзээтэй.
2021-01-06
ийм мэдээлэл:
ЭРДЭНИЙН СУДАР ОРШИВОЙ Нийтлэгдсэн: 2020-07-17 Соёл урлагийн их сургуулиас санаачлан “Монголчуудын үнэт зүйл” төслийг 2012 оноос хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд монгол хүний эрхэмлэх үнэт зүйлсийг судалгааны үндсэн дээр тодорхойлж, эрдэмтдийн саналуудад түшиглэн эрдэнийн шогол бүтээж түүндээ бичиглэн залах юм. http://www.mnuac.edu.mn/main/383792?content=1067932 НИЙГЭМ 2020.09.12 Монголчуудын үнэт зүйлсийн “Эрдэнийн судар” бүтээжээ Соёл урлагийн их сургуулиас санаачлан “Монголчуудын үнэт зүйл” төслийг 2012 оноос хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд монгол хүний эрхэмлэх үнэт зүйлсийг судалгааны үндсэн дээр тодорхойлж, эрдэмтдийн саналд түшиглэн эрдэнийн шогол бүтээж, түүндээ бичиглэн залах ажээ. Нийт 11 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт социологийн судалгаа явуулж, судалгааны үр дүнд ёс суртахууны үнэт зүйл, төрт ёсны үнэт зүйл, урлагийн үнэт зүйл, шашны үнэт зүйл, соёлын үнэт зүйл, эдийн засгийн үнэт зүйл болон хувь хүний үнэт зүйл, гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн үнэт зүйл, хүн төрөлхтний үнэт зүйл гэсэн бүхий л түвшинд тодруулан гаргасан байна. http://peak.mn/news/mongolchuudiin-unet-zuilsiin-erdeniin-sudar-buteejee
2020-12-24
ийм мэдээлэл:
2018.01.22 10:01 Э.СОНИНТОГОС: МОНГОЛЧУУДЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙН “ЭРДЭНИЙН СУДАР” БҮТЭЭНЭ -Танай сургуулийн багш нар монголчуудын үнэт зүйлийн судалгаа хийж байгаа гэсэн. Ерээд оноос хойш монголчууд үнэт зүйлгүй боллоо гэж ярьцгаадаг? -Тийм судалгаа хийж байгаа. Манай Соёл, урлаг судлалын хүрээлэн гэр бүлийн соёлын үнэт зүйлсийн судалгаа хийх явцдаа эрдэмтэд, төрийнхэн, иргэний нийгмийнхнийг оролцуулсан хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Өнөөдөр монгол гэр бүл ямар болсон бэ, өв соёлоо үр хүүхэддээ уламжлуулж чадаж байна уу, үлгэр оньсогоо ярьж байна уу, монгол хүн хэн бэ гэхчилэн ярилцсан. Япон боловсрол, монгол боловсрол гэдэг бол дэлхийн хүнийг гэхээсээ илүүтэй тухайн улсын иргэнийг төлөвшүүлэх тухай асуудал юм. Одоо зүйр цэцэн үгийг эцэг эхчүүд, залуу багш нар өөрсдөө тайлбарлаж чадахгүй хэмжээнд очжээ. Соёлын өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх, сурталчлах нь манай сургуулийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм. Сингапур үнэт зүйлийнхээ цагаан номыг гаргасан орон. Яг тэр бодлого дээр ажилласан хүн ирж, манайхантай хамтрах юм. Үндэсний үнэт зүйлийг тодорхойлохын тулд Монголын нийгмийн бүх давхарга, эрдэмтэн мэргэд залуустайгаа хамтарч ажиллах ёстой. Олон төрлийн судалгаануудыг хийх учиртай. Монголчуудын үнэт зүйлсийн “Эрдэнийн судар”-ыг бүтээх юм. Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэхээр СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн “Хөх дарх” урланд, доктор Д.Энхдаваа дархны удирдсан уран дархны ангийнхан эртний ном хэвлэж ирсэн монголчуудын уламжлалт аргаар шогол бүтээсэн. Удахгүй үнэт зүйлсээ бичсэн “Эрдэнийн судар”-тай болно гэж найдаж байна. https://dnn.mn/э-сонинтогос-монголчуудын-үнэт-зүйлсийн-эрдэнийн-судар-бүтээнэ/
2020-12-24
Зочин:
Яасан гоё уран үгээр бичсэн юм. Харин чухам юу байгааг сайн ойлгосонгүй. Энд юу байгаа юм.
2020-12-24
!!!!:
Haan zarj b na Hudaldaj avyaa !!!!!
2020-12-24