АНУ Навальныйг хордуулсанд Холбооны аюулгүй байдлын албыг буруутгав
2020-12-24

АНУ-ын Төрийн департамент Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг хордуулахыг завдсан хэрэгт Оросын Холбооны аюулгүй байдал буруутай хэмээн мэдэгджээ. 

 

"Оросын Засгийн газар Навальныйг хордуулсанд оролцсоны дээр хариуцлага хүлээх ёстой гэдгээс өөр үнэнд нийцэх тайлбар үгүй" хэмээн Төрийн департаментын төлөөлөгч мэдэгдсэнийг CNN дамжууллаа. 

 

Гэхдээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Засгийн газар нь "бид огт өөр зүйлд итгэхийг хүсэж", тиймдээ ч хоорондоо зөрчилдөх үгсэн хуйвалдааны онолуудыг дэвшүүлж байна гэж Төрийн департамент үзжээ. 

 

"Ийм үгсэн хуйвалдааны онолууд нь Оросын Засгийн газар хариултыг нь өгөөгүй байгаа, тэдний өмнө тулгарсан чухал асуудлуудаас анхаарал сарниулах гэсэн арга төдий л юм" хэмээн Төрийн департамент мэдэгджээ. 

 

Мөн Навальныйг "Новичок" бүлгийн мэдрэл саармагжуулах бодисоор хордуулсан гэх Герман, Франц, Шведийн лабораториудын дүгнэлтүүдийг баталсан Химийн зэвсгийг хориглох байгууллагын дүгнэлтэд АНУ "бүрэн итгэж" байгааг онцолсон байна.

 

Төрийн департаментаас ийнхүү байр сууриа илэрхийлсэн нь Навальныйг хордуулсан асуудлаарх АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампын захиргаанаас гарсан хамгийн шийдэмгий мэдэгдэл гэж CNN онцолсон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэгтэй холбоотойгоор хориг арга хэмжээнүүд тавихаар бэлтгэж байгаа ч үүнийг Америкийн Засгийн газар болон Оросыг Навальныйг хордуулсан хэрэгт хэзээ ч буруутгаж байгаагүй Трампын дэмжлэг хэрэгтэй болох аж.

Шарите эмнэлэг Навальныйн эмчилгээний тайланг дэлгэв

Навальный Кремлийг, Кремль түүнийг "агуу ихийн дон"-д буруутгав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үхэж өгдөггүй нөхөр бнаа.Төрийн эргэлт хийх гээд оролдоод бна даа.
2020-12-24