ШУУД: АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгож, УИХ томилно
2020-12-24

16:40 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөөр зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. 

 

"АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж, 6 жилийн хугацаагаар томилно. АТГ дэд даргатай байна. АТГ-ын дэд даргыг АТГ-ын даргын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно" гэсэн саналыг Ж.Сүхбаатар гаргажээ.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-Энэ саналыг дэмжиж байна. Нийтийн сонсголын хуулийг батлаад таван жил болсон ч нэг ч хэрэгжээгүй. Томилгооны сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно гэж байна. Томилгооны сонсголоор УИХ-ын гишүүдийн 4/3-ын саналаар санал хураалт явуулдаг.  Тиймээс Нийтийн сонсголын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. 

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгож, УИХ шийднэ гэнэ. Харин дэд даргыг нь АТГ-ын дарга санал болгоод Засгийн газар шийднэ гэвэл ямар вэ. Зөрчилдсөн асуудал үүсэх вий. 

 

Ийнхүү санал хураалт явуулж, зарчмын зөрүүтэй саналыг дэмжив. 

 Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлав

15:30 цаг: 

УИХ-ын чуулганы хуралдаанаар  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Уг хуулий төслийн үйлчлэх хугацааг сунгах, зарим нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж байгаа юм. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээ холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

 

Дараагаар нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон дагаж мөрдөх хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулан батлав. Мөн .Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцэслэн батлав.  

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Ард:
За ингээд ЗГ АТГ УИХ гишүүдтэйгээ нийлээд дураараа дургаж дээ Уг нь ард түмэн бид хэт олинхийг хянуулахын тулд ёрөнхийлөгчийг сонгодог тэр мэдээж шүүх прокрор АТГ сонгох ёстоы
2020-12-25
Ёстой тархи хүрэхгүй нь. 9 нь тэгээд намчин хүн, намынхан болон кабинетаа шалгуулахгүй байх бүрэн боломжтой болчлоо. Хөгжлийг урагшлуулмаар байна, ухраагаад бгаан бишүү.
2020-12-25
Аввилгачдыг маш хатуу шийтгэхгүй бол ... цаазлахгүй бол хэзээ ч хэзээ ч сайхан цаг ирэхгүй
2020-12-24
авилгачин идээчин уугаачид нь эрхэм дарга та наршдээ .
2020-12-24
Румины АТГ ын дарга бүсгүй шиг нэг Монгол энэ дэлхий дээр алга уу
2020-12-24
өөрсдийгээ хянадаг хүнийг өөрсдөө томилдог юм гэнээ дампуу
2020-12-24