ЭМЯ: Амгалан хотхонд коронавирусийн батлагдсан тохиолдол илрээгүй
2020-12-25

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 611 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1075 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 584 байгаа. Өнөөдрийн байдлаар 482 хүн эмчилгээнд байгаа.

Баянзүрх дүүргийн Амгалан хотхонд  коронавирус халдварын тохиолдол бүртгэгдсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Амгалан хотхонд батлагдсан тохиолдол гараагүй. Батлагдсан тохиолдлоор бүртгэгдсэн хүн айлд очсон учраас хавьтлыг илрүүлэх шинжилгээ судалгаа авсан." гэж мэдээллээ.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин