Жек Ма нэг өдрийн дотор 3.5 тэрбум доллар алджээ
2020-12-25

Алибаба компанийг үндэслэгч, Хятадын хамгийн чинээлэг тэрбумтнуудын нэгр Жек Магийн хөрөнгө нэг өдрийн дотор 3.5 тэрбумаар буурчээ. Энэ нь Хятадад Алибаба компанийг монополийн эсрэг шалгалтад хамруулж байгаагийн улмаас компанийн хувьцаа унасантай холбоотой гэж Форбс мэдээлсэн байна. 

 

Пүрэв гарагт арилжаа хаагдах үед Магийн хөрөнгө 57.3 тэрбумаар үнэлэгдэж байсан гэнэ. Тэрбээр хоногт 3.6 тэрбумыг алджээ. Тодруулбал, пүрэв гарагт Хонконг, Нью-Йоркийн биржүүд дээр Алибаба компанийн эсрэг шалгах ажиллагааны талаарх мэдээ гарсны дараа компанийн хувьцаа эрс унасан байна. Хонконгод хувьцаа нь 8.1 хувиар унасан бол NASDAQ дээр 13,3 хувиар буурчээ.

 

Энд дуулгахад, Хятадын Зах зээлийн хяналт, зохицуулалтын удирдах газар Алибаба компанийн эсрэг монополийн эсрэг шалгалтыг эхлүүлсэн юм. Компанийн тухайд эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн хэмээн мэдэгдсэний дээр мөрдөн шалгалт эхэлсэн ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэж онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хөөрхий муу Ма-г бүр нэгр-ээр нь дуудаад авчээ энэ шууд.мн
2020-12-25