Увс аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлж иргэдэд чичирхийлэл мэдрэгджээ
2020-12-28

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Бөгдөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 23 км-т, 2020. 12.28-ны өдрийн 05:21 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Газар хөдөлсөн тухай мэдээллийг ООГХ-ээс 05:33 цагт Онцгой байдлын албанд ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Shuud.mn
Сонин хачин