Өмнөд Солонгост COVID-19-ийн хувирсан штаммын халдвар илэрчээ
2020-12-28

Британид тархаж буй коронавирусийн хувирсан штаммын халдварын анхны тохиолдлууд Өмнөд Солонгост илэрчээ. БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр Их Британиас ирсэн гурван хүнд энэ штамм илэрсэн байна. 

"Лондонд амьдардаг гэр бүл БНСУ-д ирсний дараа шинжилгээ авахад коронавирусийн хувирсан штамм илэрсэн. Одоо тэд тусгаарлалтад байгаа" хэмээн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг мэдээлжээ. 

 

Тус агентлагийн мэдээлснээр, Их Британиас Солонгост ирсэн өөр нэг гэр бүлийн дөрвөн хүнд шинжилгээ хийж байгаа бөгөөд тэднээс мөн л коронавирус илэрсэн тул давтан шинжилгээ авахаар болсон байна.

 

Эргэн сануулахад, SARS-CoV-2 вирусийн шинэ мутацийг Британийн эмч нар 12 дугаар сарын дундуур бүртгэсэн бөгөөд энэ хувирсан штамм нь урьдынхаас хурдацтай тархаж байгааг онцолсон юм.

Коронавирусийн шинэ штамм: Түүний тухай бид юу мэдэх вэ?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин