Эрдэмтэд: Вакцин хувирсан штаммд нөлөөлнө
2020-12-28

Коронавирусийн шинэ штаммуудад вакцин нөлөөлөхгүй гэсэн айдас үндэслэлгүй, вакцины үр дүнг багахан бууруулж л болзошгүй гэж АНУ-ын Жорж Мейсоны их сургуулийн Системийн биологийн профессор Анча Баранова өгүүлжээ. 

 

Түүний өгүүлснээр, вакцины үр дүнд вирусийн шинэ штаммууд нөлөөлж болзошгүй гэнэ. Тухайлбал,дархлааг 99 хувь биш 91 хувь болгон бууруулж болзошгүй гэнэ. Гэхдээ үүнд айж эмээх шалтгаангүй хэмээн эрдэмтэн өгүүлжээ. 

 

Эргэн сануулахад, энэ сарын дундуур Их Британид коронавирусийн хувьссан штаммууд илэрсэн талаар мэдээлж байсан. Энэ мутаци нь хурдацтай тархаж байгаа бөгөөд өмнөх төрлөөс 70 хувиар илүү халдвартай байж болзошгүй гэх урьдчилсан таамаг гарч байсан юм. Гэхдээ энэ нь өвчин хүндрэх, эсвэл нас барахад илүүтэй нөлөөлөх аюултай гэдгийг батлах баримт байхгүй аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин