Төрийн албаны зөвлөлийн 2020 оны "Онцлох 20 ажил"
2020-12-30

 

 

Төрийн албаны шинэтгэлийн үр дүнг баталгаажуулж, тогтвортой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай үйлчилгээг иргэдэд үзүүлэх  бодлого, үйл ажиллагааг Төрийн албаны зөвлөлөөс 2020 онд төлөвлөн хэрэгжүүллээ. Хууль тогтоомжийн зохицуулалтыг сурталчлан таниулах, шинэтгэлийн бодлогыг түгээн дэлгэрүүлэх, үр дүнг нь хэмжиж болохуйц бодит ажлыг эрэмбэ дараатай зохион байгуулах, зөв ажлын эхлэлийг бататгахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн байна.

 

Ийнхүү төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх чиглэлээр стратегийн бодлого, төлөвлөлт, зохион байгуулалтын хүрээнд 2020 онд хийж гүйцэтгэсэн онцлох 20 ажлаа Төрийн албаны зөвлөлөөс танилцууллаа.

 

Эдгээр онцлох 20 ажлыг:

 

1. Бодлогын инновацид тулгуурласан шинэтгэл;

 

2. Мэдлэг, чадварт тулгуурласан шинэтгэл;

 

3. Хүний нөөцийн бодлогод тулгуурласан шинэтгэл;

 

4. Сорилт даван туулалтад тулгуурласан шинэтгэл;

 

5. Ур чадварын хүрээнд тулгуурласан шинэтгэл;

 

6. Албан тушаалын тодорхойлолтод тулгуурласан шинэтгэл;

 

7. Хүний нөөцийн аудитад тулгуурласан шинэтгэл;

 

8. Шударга сонгон шалгаруулалтад тулгуурласан шинэтгэл;

 

9. Хүний нөөцийн хангалтад тулгуурласан шинэтгэл;

 

10. Эдийн засагт тулгуурласан шинэтгэл;

 

11. Эрхийн баталгаанд тулгуурласан шинэтгэл;

 

12. Ёс зүй, сахилга хариуцлагад тулгуурласан шинэтгэл;

 

13. Мэдээллийн санд тулгуурласан шинэтгэл;

 

14. Эрх зүйд тулгуурласан шинэтгэл;

 

15. Соён гэгээрэлд тулгуурласан шинэтгэл;

 

16. Цахим шилжилтэд тулгуурласан шинэтгэл;

 

17. Мэргэжил, арга зүйд тулгуурласан шинэтгэл;

 

18. Сургалт, судалгаанд тулгуурласан шинэтгэл;

 

19. Хүний нөөцийн системд тулгуурласан шинэтгэл;

 

20. Хамтын ажиллагаанд тулгуурласан шинэтгэл хэмээн тус тус томьёолон тодорхойлсон байна.

 

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны онцлох 20 ажилтай ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
2020 онд хийсэн ажлын үр дүн юу байна бэ. гэдэг нь тодорхойгүй байна
2020-12-30