Онгоцны сүйрэлд амиа алдагсдын ар гэрийнхэнд 150 мянган ам.доллар олгоно
2020-12-31

Ираны Засгийн газар 2020 оны нэгдүгээр сард Тегеранаас холгүй пуужингийн цохилтын улмаас сүйрсэн Украины Боинг онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд тус бүр 150 мянган долларын нөхөн төлбөр олгохоор шийдсэн талаар IRNA мэдээллийн агентлаг мэдээлжээ. 

 

Нөхөн төлбөрийн мөнгийг үндэс, угсаа харгалзахгүй шилжүүлэх аж. Мөнгө ослоор  төрөл төрөгсдөө алдсан гэр бүлийнхний уй гашууг нимгэлж чадахгүй ч хүний эрхийг хүндэтгэж буй хэлбэр хэмээн Ираны Хүний эрхийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Лая Жонеди мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, Украины Олон улсын агаарын тээврийн Boeing 737 онгоц нэгдүгээр сарын наймны өдөр Тегеранаас Киев чиглэн хөөрснийхөө дараахан сүйрсэн юм. Сүйрлийн улмаас 167 зорчигч, хөлгийн багийн 9 гишүүн бүгд амиа алдсан бөгөөд Иран улс анхлаад энэ сүйрлийг техникийн шалтгаантай гэж мэдэгдэж байсан ч олон улсын шахалт дарамтын улмаас онгоцыг андууран пуужингаар сөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин