Ангела Меркель: Вакцин бол 2021 оны найдварын бэлгэдэл
2020-12-31

Германы канцлер Ангела Меркель өөрийнх нь ээлж ирмэгц коронавирусийн вакцин тариулна гэж мэдэгджээ. Тэрбээр энэ талаараа иргэддээ хандсан шинэ жилийн мэндчилгээндээ өгүүлсэн байна. Канцлерын хэвлэлийн алба энэ мэндчилгээний текстийг урьдчилан нийтэлжээ. 

 

Ангела Меркель мэндчилгээндээ вакциныг "2021 оны найдварын бэлгэдэлүүдийн нэг" хэмээн нэрлэжээ. Мөн энэ жилийн ард түмэндээ хандсан шинэ жилийн мэндчилгээгээ төр барих хугацааных нь хамгийн өвөрмөц мэндчилгээ байсан гэдгийг Меркель онцолсон байна. Энэ нь канцлерын албан тушаал дахь хамгийн сүүлийн шинэ жилийн мэндчилгээ гэж тэрбээр онцолжээ. 

 

Түүний ийн хэлэх болсон учир нь 2021 оны есдүгээр сард ХБНГУ-д бундестагийн сонгууль болох юм. Меркель энэ сонгуулиар канцлерын албан тушаалд нэр дэвшихгүй юм байна.

 

"Төгсгөлд нь хувийн мэдээлэл дуулгахыг зөвшөөрнө үү. Есөн сарын дараа Бундестагийн сонгууль болно. Би энэ сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй. Тиймээс өнөөдөр би та бүхэнд канцлерын хувиар сүүлчийн удаа шинэ жилийн мэндчилгээ хүргэж байна" хэмээн Ангела Меркель мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
ENE DELHII DEERHI ANGLIIN ERUNHII SAID MARGERET TETCHERIIN DARAA OROH DELHIIN HUN SHUU.DELHII ENH TAIVAN BHAD ORUULSAN HUVI NEMER N IH YMDAA.AMJILT HUSIE.
2021-01-01