ШУУД: 20 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-12-31

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.31/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 13597 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 20  хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.  Тодруулбал, 16 тохиолдол  нь  Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой бөгөөд  өвчтөн 2, сахиур 1, хавьтал 11 хүн байна. Мөн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээ, Хавдар судлалын үндэсний төвийн эмч болон нягтлан бодох хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол 399 боллоо.

 

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 410 болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 736 байгаа. Сайн мэдээ 6 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1215 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 830 байгаа. Өнөөдрийн байдлаар 375  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 267 хүн хөнгөн, хүндэвтэр 99 хүнд 7, маш хүнд 2 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д 84 хүн бий. Биеийн байдлыг үнэлбэл, 69 хүн хөнгөн, хүндэвтэр 14, хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 223 хүн эмчилгээнд байна. Үүнээс 130 хүн хөнгөн, хүндэвтэр 85 хүнд 6, маш хүнд 2 байгаа. Сэлэнгэ аймагт 21 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал бүгд хөнгөн зэрэгтэй байгаа.  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 47 хүн эмчлүүлж байна.

 

Баянзүрх дүүргийн голомтод коронавирусийн нийт тохиолдол 256 болжээ. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 27, гэр бүлийн хавьтал 81, өвчтөн 103, сахиур 31, бусад хавьтал 14 хүн бий.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Битгий худлаа сүржигнээд бай. Голомтуудаа хумих тал дээр чам мэтээс дор байв гэж.
2020-12-31
Зочин:
Наал хавьталууд аль дүүрэг,хороонд гарсан бэ. ХОТООР нэг тарчихаад бна шдээ.
2020-12-31
Битгий худлаа сүржигнээд бай. Голомтуудаа хумих тал дээр чам мэтээс дор байв гэж.
Manaihan sain ajillajee. busad golomtuudad garaagui ni uuniig haruulj bainaa, Bayarlalaa! niisleluin eruul mendiin gazar, niigmiin eruul mendiin hureelen gedeg biluu sansart baudag, ter gazar mash ih ajil hiih yostoi baidag , arai tenduu chadvargui balai avgai ochood yaahaa ch medehgui oi gutmaar yumaa, narantuya guai min tetgevertee garaa
2020-12-31