ШУУД: Таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-01

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.01/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 17764 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 5  хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, нэг тохиолдол нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой тусгаарлагдаж байсан хавьтал, хоёр нь "Мөнххада" компанийн автомашин борлуулдаг хоёр ажилтан байна. Тухайн компанид  нийт 116 ажилтан байгаагаас ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлаж байна.  Хоёрдогч хавьтал 92 хүн бий.  Тандалт судалгаа шинжилгээний ажил үргэлжилж байна. 

 

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 414 болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 740 байгаа. Сайн мэдээ 7 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1220 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 837 байгаа. Өнөөдрийн байдлаар 373  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 261 хүн хөнгөн, хүндэвтэр 104 хүнд 6, маш хүнд 2 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д  76 хүн хөнгөн, хүндэвтэр 19, хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 216 хүн эмчилгээнд байна. Үүнээс 124 хүн хөнгөн, хүндэвтэр 85 хүнд 5, маш хүнд 2 байгаа. Сэлэнгэ аймагт 21 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал бүгд хөнгөн зэрэгтэй байгаа.  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 40 хүн эмчлүүлж байна.

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ковид өвчинтэй тэмцэж байгаа бүх эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн ажилтнууддаа гүн талархал илэрхийлцгээе! Та нар минь мятаршгүй тэмцэж байгааг олон түмэн чинь харж залбирч байгаа шүү! Та нартаа ялалт, амжилтыг хүсэн ерөөе!
2021-01-01