Х.Баттулга: Өрх бүрд нэг сая төгрөг олгох саналыг дахин дэвшүүлж байна
2021-01-01

 

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

 

Дээдсийн голомтоо залгамжилсан монголчуудаа

Дэлхий даяар түгэн суурьшсан элэг нэгт Монгол угсаатнуудаа

Шинэ он эхлэхэд хэдхэн хором үлдлээ. Монгол түмний итгэл найдвар ирээдүйн хүсэл тэмүүллийг тээсэн 2021 он айсуй.

 

Улиран одож буй 2020 оныг дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулахад нийтдээ зориуллаа. Гурав дахь мянганы 20 дахь он бидэнд эх дэлхийгээ хайрлах, хүн хүнээ эрхэмлэх, эв нэгдэл, шударга ёсны үнэ цэнийг ухааруулсан жил болж өнгөрлөө. Монгол Улсын төр засаг ард иргэдийнхээ амь нас, аж амьдрал, эдийн засгийн тусгаар тогтнол хийгээд шударга ёсыг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд цаг алдах эрхгүй гэдгийг энэ цаг бидэнд нотлон харууллаа. Одоогоос нэг жилийн өмнө  2020 онд шилжих агшинд миний бие  үндэсний аюулгүй байдлын шийдвэрээр улсын өмчлөлд буцаан авсан Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж эхний орлогоос нь тэтгэврийн зээлтэй бүх ахмадуудынхаа өрийг тэглэх тухай мэдэгдэж байсан нь саяхан мэт санагдаж байна. Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх үндэсний үйлдвэрлэл аж ахуй нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зориулан өрх бүрд 1 сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг Монгол Улсын ерөнхийлөгч миний бие дахин дэвшүүлж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархуудын офшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг илрүүлж буух эзэн буцах мөртэй эзэн холбогчдыг нь тогтоосоор байна.

 

Миний бие ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хууль хяналтын байгууллагуудыг хуулийн хүрээнд хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байсныг та бүхэн мэдэж байгаа.  Шударга ёсыг сахин хамгаалах тэмцлийн хүрээнд хууль хяналтын байгууллагын албан хаагчид төрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг хамгаалж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж байна.

 

Тухайлбал, төрийн өндөр албан тушаалуудыг ард иргэдийн итгэл найдвар хүлээн хашиж байхдаа иргэдийн боломж улсын өмч, нийтийн хөрөнгийг хулгайлсан цагаан захтнуудын хэргүүдийг анх удаагаа шалгаж эхлүүлээд байна.

 

Монгол Улсын үндсэн хуульд заасны дагуу баялгийг нийт иргэдэд тэгш хүртээх боломжийг шударга ёсны төлөөх тэмцэл маань эхлүүлээд байгаа нь энэ. Энэ тэмцэл амаргүй бэрх нөхцөлд явагдаж байна. Баялгийн шударга хуваарилалт нэг хоёр удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдах ёсгүй юм. Хамгийн сайн халамж бол  ажлын байр хэмээх хандлагаар монгол хүн бүрийн амьдралыг дэмжин тэтгэх тогтвортой бодлого болох ёстой.

 

Монгол Улсын иргэд бол Монгол төрийн язгуур үндэс мөн. Шинэ он солигдох энэ алтан агшинд 2021 он амар амгалан эрүүл энхийг авч ирж улс түмнээрээ аз жаргалтай, сэтгэл тэнүүн байж шударга ёс ялан мандахын ерөөлийг дэвшүүлье.

 

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд тэгш жаргаж хөгжин мандахын чөлөө учрал бүрдэх болтугай.

 

Shuud.mn
Сонин хачин
Хийж амжуулсан ажил гэж юу байна аа? Нууцаар барьж буй гэх Нэрэмжит төмөр зам нь дуусдаггүй дараа нэг нь гарч ирээд хаяж балгас, шороон овоолго болж үлдэх янзтай даа.
2021-01-04
Ийш нь тийш нь чулуу нясалж байхын оронд тэгж л их өгөх гээд загатнаад байгаа юм бол өөрийнхөө хармаанаас гаргаад өгөөч. Төр. ард түмний өмчийг бишгүй дээ л үнэгүй шахуу луйвардаж авснаа гэмшиж, хариу барьж нүглээ наминчлаач. Үр хойчид чинь буян болно.
2021-01-03
Ene novshod uhaan bn uu?
2021-01-02
Nariin tomor zam tavih estoig yamar ch usan tenegt oilgomjtoi. Yagaad ingrj uls ornoo horloh bolvoo
2021-01-02
Yaag unen.
2021-01-02
?:
Наад мөнгөөрөө хэдэн талхны цех байгуулчихаад айл бүрт, өдөр болгон талх, боорцог үнэгүй өгдөг болговол яасан юм бэ? 1 сая төгрөгийг тоохгүй айлууд олон байгаа ш дээ...
2021-01-02
Yaag unen.
ter ih munguuruu uragshaa tumur zam tavichihsan bol ch....:
naad munguuruu bushuu turgen ter uulzah tceg ni zursun (arai 20 km geegui bgaa daa) tumur zamaa taviad nuursee zarahaa bodoo!!! ta l tank yanhan vagoon vagonoor orood irne buun ayul geed l, orossor damjuulaad nuursee zarchihaj bolno geed bsan shuu dee,.odoo nuhtcul baidal yaaj bna daa..Oros ni nuursee zarah beltgelee buren hangaad avlaa..korona geed mashinaar nuursee zarah geed uilee uzej bgaa bizdee.
2021-01-02
Songuuli ungurluu chi ch 461 ruu oimsoo gozolzuulaad achigdah baihdaa muu jonhuu novsh
2021-01-02
Зочин:
Маш зов шуу дээ орх бурт нэг сая тогрог огох нь зов энэ эрчим хучний унэ тэглээд хэрэггуй шуу дээ бичилт нь нэмэгдээд л бгаа шуу дээ
2021-01-01
Nam bus irgen:
Mongol ulsin san humrugt belen taraah 3-n ih nayad tugrug baigaa yu? Ediin zasgiin medleg bna uu? 21 ond tom tom surtei bond-uudiin ur nehegdene. Busee changalah on jiluud aisui. Songuuliin surtalchilgaagaa buruu l hiij bna daa. Tumur zamaas hussan 280-n saya dollar-aa butsaagaad ugchih. Tegvel asar ih buyan bolno.
2021-01-01
Harin tiimee.
2021-01-01
zochin:
Bushuuhan 6 sar bolood dald oroodoi
2021-01-01
Harin tiimee.
Une:
ERUNXIILUGCHIIG XICHNEEN SAIN BSAN CH DAXIN SONGOX XEREGGUI. 2 DOX UDAAGAA YU CH XIIXGUI N TODORXOI
2021-01-01
Хүн бүрд
2021-01-01
Энхээ:
Маш сайхан үг хэлжээ. Дахин сонгоцгооё Зорилготой, Зоригтой Ерөнхийлөгчийгөө?
2021-01-01
Энхээ:
Маш сайхан үг хэлжээ. Дахин сонгоцгооё Зорилготой, Зоригтой Ерөнхийлөгчийгөө?
2021-01-01
Энхээ:
Маш сайхан үг хэлжээ. Дахин сонгоцгооё Зорилготой, Зоригтой Ерөнхийлөгчийгөө?
2021-01-01
Энхээ:
Маш сайхан үг хэлжээ. Дахин сонгоцгооё Зорилготой, Зоригтой Ерөнхийлөгчийгөө?
2021-01-01
Энхээ:
Маш сайхан үг хэлжээ. Дахин сонгоцгооё Зорилготой, Зоригтой Ерөнхийлөгчийгөө?
2021-01-01
Энхээ:
Маш сайхан үг хэлжээ. Дахин сонгоцгооё Зорилготой, Зоригтой Ерөнхийлөгчийгөө?
2021-01-01
Энхээ:
Маш сайхан үг хэлжээ. Дахин сонгоцгооё Зорилготой, Зоригтой Ерөнхийлөгчийгөө?
2021-01-01