Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой 332 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүллээ
2021-01-01

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.01/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарласан. 2020 оны 12 дугаар сарын 16, 17-нд тусгаарласан хавьтлууд 14 хоногийн хугацаанд ажиглалтад байж дөрвөн удаагийн шинжилгээ сөрөг гарсан учраас 332 хүнийг ажиглалтаас гаргаж гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Ойрын хавьтал 918 хүн ажиглалт тандалтад бий. Нийт хоёр голомттой холбоотойгоор 1807 хавьтал хяналтад байна. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин