ФОТО: Дэлхий дахин амны хаалттайгаар шинэ оныг угтав
2021-01-01

Дэлхий дахин 2021 оны угтаж байна. Гэхдээ олон газарт 12 дугаар сарын 31-ний шөнө өмнөх шиг байсангүй. Коронавирусийн цар тахлын улмаас олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалж, хатуу хөл хориотой орнуудад хүмүүс гэрээсээ гаралгүй шинэ оноо угтлаа. Харин Шинэ оныг гол талбайнуудад цуглан тэмдэглэхийг зөвшөөрсөн орнуудад хүмүүс амны хаалт зүүн, шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлснээр баяраа тэмдэглэжээ. ВВС агентлаг зарим орнуудад шинэ оныг хэрхэн угтсан талаарх фото сурвалжлага нийтэлснийг хүргэж байна.

Лондон хотын шинэ жилийн ёслолын буудлага болон дроноор бичсэн 2021

Лондон хотноо "London eye" алсыг харагч дээрээс шинэ оны ёслолын буудлага хийдэг уламжлалтай ч энэ жил ёслол цуцлагджээ. Харин ВВС телевизийн эфирээр Лондон хотын хэд хэдэн дурсгалт газруудаас ёслолын буудлага, лазерын шоуг шууд дамжуулсан байна. Түүнчлэн 300 дрон нисгэж, 2020 оны гол үйл явдлуудыг илтгэсэн төрөл бүрийн дүрсийг тэнгэрт бүтээсний дотор COVID-19-тэй хийх тэмцэл, өнгөт арьстнуудын эсрэг цагдаагийнхны хүчирхийллийг эсэргүүцсэн "Black Lives matter" хөдөлгөөнийг илтгэх дүрс гаргажээ. 


Лондон хотын Тауэрын гүүр 

Харин Францын нийслэл Парис хотод иргэдийг олноор гудамжинд баяр тэмдэглэж, нэг дор цуглуулахгүйн үүднээс хотын захиргаа олон мянган цагдааг эргүүлд гаргажээ. Шинэ жилийн үдэш электро хөгжмийн анхдагч гэгддэг Жан-Мишель Жар компьютер графикаар бүтээсэн Парисын дарь эхийн сүмд цахим тоглолт зохион байгуулсан байна.

Шинэ жилийн үдэш Елисейн талбай баяр тэмдэглэх олны хөлд дарагдалгүй цагдаагийн машинаар дүүрсэн байв.

 

Японы нийслэл Токио хотноо хүмүүс мөргөл үйлдэхээ Канда сүмд иржээ. Цар тахлын улмаас мөргөл үйлдэх сүсэгтнүүдийн тоонд хязгаарлалт тавьсан байна. 

Сүмд залбирч буй япончууд 

 

Жилийн өмнө коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж байсан Хятадын Ухань хотноо хүмүүс шинэ оноо угтахаар гартаа агаарын бөмбөлөг барин, баярын хувцастайгаар хотынхоо төвд цугларчээ.

Ухань. Шинэ жилийн үдэш

Тайванд шинэ оныг угтсан уламжлалт ёслолын буудлагуудыг жил бүр олон хүн талбай дээрээс хардаг ч энэ жил хүмүүсийг шууд дамжуулалт үзэхийг уриалан, урьд өмнөх жилүүдээс цөөн хүн цугларчээ. 

Тайбэй хотын төвд 

 

Өмнөд Солонгост ихэнх хүмүүс гэр бүлийн хүрээнд баярын зоог барьж, шинэ оноо угтжээ. 

Өмнөд Солонгосын гэр бүл 

Филиппинд хүмүүс ёслолын буудлага үзэхээр Манилагийн цэцэрлэгт хүрээлэнд цугларчээ. Цар тахлын улмаас эрх баригчид нь хүмүүсийг нэг дор цугларахгүй байхыг уриалж байв.

Манила дахь баярын үдэш

Хонконгт хүмүүс шинэ оноо угтахаар Викториягийн боомт дээр ирцгээжээ. 


Хонконг дахь баярын үдэш

Цар тахлын улмаас Оросын нийслэл Москва хотын эрх баригчид баярын шөнө Улаан талбай руу иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар шийджээ. Тиймээс баярын шөнө Улаан талбай эль хуль байсан ч ёслолын буудлага буудсан байна. 

ОХУ-ын нийслэл Москва хот. Улаан талбай.

Оросын Екатеринбург хотын оршин суугчид хүйтнийг ч үл ажран 1905 оны талбай дээр баяр тэмдэглэхээр цугларчээ.

Екатеринбург дахь баярын шөнө.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо шинэ оныг дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж-Халифаас ёслолын буудлага буудаж тэмдэглэжээ. 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин