ДЭМБ Pfizer вакциныг зөвшөөрөв
2021-01-01

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Америк, Германы хамтран бүтээсэн Pfizer вакциныг яаралтай үед хэрэглэхэд зөвлөх эм бэлдмэлийн жагсаалтад орууллаа. Энэ вакцин нь шаардлагатай бүхий л шалгууруудад нийцэж байгаа гэж ДЭМБ үзсэний улмаас ийнхүү Pfizer вакциныг зөвшөөрчээ.

 

"Вакцин нь аюулгүй байдал, үр дүнгийн бүхий л шаардлагатай үзүүлэлтүүдэд нийцэж байна. Коронавирусийн эсрэг тэмцэх ажлын хүрээнд энэ вакцины ашиг тус нь болзошгүй эрсдлээс нь өндөр байна" хэмэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн байна. 

 

ДЭМБ ийнхүү вакциныг жагсаалтад багтааснаар ЮНИСЕФ (shuud.mn: хүүхдүүдэд туслах хөтөлбөрийг зохицуулах НҮБ-ын тусгай байгууллага) энэ урьдчилан сэргийлэх бэлдмэлийг аван, шаардлагатай орнууд руу түгээх боломжтой болж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
delhiin EMB batalsan vaktsin hereglene geed bsan. Batalsan vaktsin avah bolohod buh ulsuud ali hediin zahialga ogchihson odoo abna gevel jiliin daraa bovch boloh yum u ugui yum u buu med. zugeer l oros vaktsinaa bushuu abch tariulya.
2021-01-01