Улаанбаатарт 23 хэм хүйтэн байна
2021-01-02

, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.

 

2021 оны 01 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 30-35 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн цас багатай газраар 9-14 хэм, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 21-23 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 24-26 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин