Японд онц байдал зарлаж болзошгүй
2021-01-02

Японд өнгөрсөн оны 4-5 дугаар саруудад коронавирусийн халдварын эхний давалгаа гарах үеэр тогтоож байсанчлан онц байдлын горим дахин тогтоож болзошгүй гэнэ. Ийм хүсэлтийг Токиогийн захирагч засгийн газартаа гаргахаар зэхэж байгаа хэмээн Nikkei сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ саналыг Японы Эдийн засгийг  сэргээх сайд Ясутоси Нисимуратай уулзах үеэрээ тавих гэнэ. Өмнө нь эдийн засгийг сэргээх сайд Японд коронавирусийн халдварын тархалт буурахгүй бол Засгийн газар онц байдал тогтоож болзошгүй хэмээн мэдэгдэж байжээ.

 

Энд дуулгахад, Япон улс 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдэд виз олгохоо зогсоосон. Энэ нь Британид хувьссан штамм хурдацтай тархаж байгаатай холбоотой юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин