ШУУД: 21 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-03

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.03/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 5807 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 21  хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал,  Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, хавдар судлалын нэгдсэн эмнэлэгт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдан байсан хүмүүсийн давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. 

 

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 450 болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 776 байгаа. Сайн мэдээ 14 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1263 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 869 байгаа. Өнөөдрийн байдлаар 384 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 269 хүн хөнгөн, хүндэвтэр 104 хүнд 9, маш хүнд 2 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д  110 хүн хөнгөн, хүндэвтэр 22, хүнд 4 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 219 хүн эмчилгээнд байна. Үүнээс 130 хүн хөнгөн, хүндэвтэр 82 хүнд 5, маш хүнд 2 байгаа. Сэлэнгэ аймагт 21 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал бүгд хөнгөн зэрэгтэй байгаа.  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 40 хүн эмчлүүлж байна.

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Та нар НЭМҮТ-ийн лаборторид хийсэн шинжилгээний дүнг яагаад оруулахгүй дараад байгаан бэ?
2021-01-03