"Хадат вилла" хотхонд гал гарчээ
2021-01-04

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, “Хадат вилла” хотхоны 1 дүгээр байр байшин шатаж байна гэсэн дуудлага 2020. 01.03-ны өдрийн 04:31 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 04:46 цагт очиж, иргэн Ц-ийн 10х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан байна.

 

Гал унтраахад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажилласан байна. 

Shuud.mn
Сонин хачин