ОХУ: Вакцинд хамрагдах хүмүүсийн тоог нэмжээ
2021-01-04

Өнгөрсөн сард коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын ажлыг эхэлж, эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд зэрэг эрсдлийн бүлгийнхнийг тарилгад хамруулж байсан Москва хотод урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах иргэдийн хүрээг шат дараатайгаар нэмсээр байна.

 

Энэ удаад ОХУ-ын нийслэлд Москва хотноо банк болон төсвийн байгууллагын ажилтнуудыг хамруулахаар болжээ. Түүнчлэн төрийн захиргааны байгууллагуудын ажилтнууд ч хамрагдах боломжтой болсон гэнэ. 

 

Ингэснээр, вакцинжуулалтад хамрагдах хүн амын бүлгийн тоо 20 болтлоо өссөн бөгөөд нэгдүгээр сарын нэгний байдлаар Москва хотын 50 мянган оршин суугч коронавирусээс сэргийлэх тарилга хийлгүүлсэн байна. 

 

Известия сонины мэдээлснээр, вакцин хийх хэсгүүд өдөр бүр, амралтын өдөргүй ажиллаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин