Т.Мөнхсайхан: Монгол Улсад коронавирусийн улмаас хүн нас бараагүй
2021-01-04

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан биеийн байдал маш хүнд, "Ковид-19" халдвартай нэг иргэн 2020.12.24-ны өдөр нас барсан. 

 

Тухайн иргэн коронавирусийн дагалдах оноштой ч цээжний булчин сулрах өвчтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихсэлттэй, чихрийн шинжингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй 76 настай иргэн байсан. Улмаар үндсэн өвчин буюу зүрх судасны дутагдлаар нас барсан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан. Гэвч Олон улсын байгууллагын статистик мэдээлэлд Монгол Улсад коронавирусийн улмаас нэг иргэн нас барсан гэдгийг дурджээ.

 

Үүнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Коронавирусийн халдвартай хүн нас барсан учраас олон улсын байгууллагын бүртгэлд орсон. Гэвч тухайн иргэн архаг өвчтэй, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан маш хүнд хүн байсан. Ковидын халдвар авсан ч үндсэн буюу бүх биеийн булчингийн сулрал оношоор нас барсан" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Андуураад байн аа
2021-01-06
Зочин:
Энэ ЭМЯ сайд нь хүний эмч хүн байтал одоо болтол КОВИД-19 өвчний эмгэг жамыг ойлгоогүй байдаг юм байх даа. Энэ өвчин нь бие султай буюу өөр өвчний суурьтай хүмүүст халдварлахад өвчин хүндэрч, улмаар муу байсан суурь өвчнөөрөө нас барах нь түгээмэл байдаг,үүнийг бүртгэхдээ суурь өвчнөөр нь нас барсан гэж бүртгэдэггүй, КОВИД-19 уг суурь өвчний хүндрэл үүсгэхэд тусалж хүн эндсэн тул ковидоос болж эндсэн гэж бүртгэдэг билээ. Үүнийг ДЭМБ шууд ойлгоод бүртгээд авч байхад сайд нь ковид биш ээ, ковидоор халдварлаад хүндрээд хуучин өвчний шинж тэмдгээр нас барж байна гэж ярьж байгаа нь эмгэнэлтэй байна.
2021-01-05
kub:
korona virus arkhag khuuchid ni nuluulj amjaagui baikhad ni ungursun gesen ug uu?
2021-01-05
зочин:
Манайд бас ДОХ оор хүн нас бараагүй.
2021-01-04
Холион бантан:
Корона л биш бол өөр өвчнөөр хичнээн ч хүн нас барж байгаа нь хамаагүй юу? Тэнэг юм ярих юм
2021-01-04
zochin:
Xynd uvchtei xyn emnelegt ochood emchlyylj bxdaa korono tusaad ungursun bn. Bi zuv oilgoson uu. Tegvel emchilj bxdaa korono tusgaad xurdluulsan yum bol emnelegees xynii ami nexej bolox nee
2021-01-04
иргэн:
Нэг ч хүн эндээгүй удахгүй вакцин ирнэ!Ийм байхад удаа дараа хатуу хөл хорио тавиад байдаг,Жирийн иргэд ажилгүй орлогогүй,өр зээл дарамтаас болоод галзуурах л ганц хуруу үлдлээ.
2021-01-04
Зочин:
Гадаад мэдээн дээр монгол улс нас баралт 1 гэж гарч бна лээ ш дээ
2021-01-04