Pfizer вакцин тариулсан 41 настай эмэгтэй нас баржээ
2021-01-05

Португалийн сувилагч Соня Асеведо Pfizer вакцин тариулснаасаа хойш 48 цагийн дараа гэнэт нас барсан талаар  Daily Mail мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 41 настай сувилагч эмэгтэйд 12 дугаар сарын 30-нд вакцин тариулсных нь дараа ямар нэг сөрөгр нөлөө илрээгүй ч нэгдүгээр сарын нэгэнд нас барсан байна.  Задлан шинжилгээгээр нас барсан шалтгааныг тодруулах гэнэ. 

 

Асеведогийн эцэг  охин нь ямар нэг өвчин хуучгүй байсан гэж ярьсан байна. "Вакцин тариулсны дараа түүнд ямар нэг шинж тэмдэг илрээгүй. Би юу болсныг мэдэхгүй. Миний охиныг үхэлд хүргэсэн шалтгаан юу байсныг би мэдмээр байна" хэмээн Абилио Асеведо хэвлэлийнхэнд ярьжээ.

 

Сувилагч эмэгтэй ажилладаг байсан Португалийн Хавдар судлалын хүрээлэнгийнхэн эмэгтэй вакцин тариулах болон тариулсны дараах үед ямар нэгэн шинж тэмдэггүй байсан гэж мэдэгдсэн байна. Асеведогоос гадна тус байгууллагын 537 хүн вакцин тариулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Нас бараагүй гэсээн.Оросуудын бусдыг айлгах гэж тараасан мэдээ.
2021-01-06