Ким Жон Ун: БНАСАУ-ын эдийн засаг бүх салбарт нурж байна
2021-01-06

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун бараг бүхий л салбарт улсынх нь эдийн засгийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөө нуран унасан хэмээжээ. Тэрбээр энэ талаар Солонгосын Хөдөлмөрийн намын хурлын үеэр мэдэгдсэн гэж Ройтерс агентлаг мэдээллээ. 

 

Ким Жон Уны онцолсноор 2020 оны эцэс гэхэд хэрэгжсэн байх ёстой төлөвлөгөөний хүрээнд бараг бүхий л салбарын зорилгууд биелэгдээгүй гэнэ. Мөн өөрсдийн хүчээр эдийн засгаа бэхжүүлэх шаардлагатай гэж Ким Жон Ун цохон тэмдэглэжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хөдөлмөрийн намын энэ удаагийн чуулганаар дараагийн таван жилийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг гаргах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тиймшүү хөнгөн аж үйлдвэрийн бааз суурьтай, эдний хийсэн газын плитикны гоёыг яана.
2021-01-06
Америк тэргүүтэй улсуудын шахалтан дор эх орноо авч яваа залуу удирдагч. Эдийн засагтаа хувийн хэвшилийн аж ахуйг хүлээн зөвшөөрчихвөл ажилсаг ард түмэнтэй үйлдвэрлэлийн бааз суурьтай юм чинь дороол торойгоод ирнэ.
2021-01-06
зочин:
энэ амьтаны тухай млнгодд бичээд хэрэг бна уу
2021-01-06
Baggie:
Манай социализмын үеийн 5-н жилийн төлөвлөгөөнүүд ер нь биелж байсан тохиолдол байсан болуу?
2021-01-06
Монголын хажууд хөгжлийн төлөвлөгөөтэй
2021-01-06
Тиймшүү хөнгөн аж үйлдвэрийн бааз суурьтай, эдний хийсэн газын плитикны гоёыг яана.