НӨАТ: 2020 оны баримтаа бүртгүүлэх сүүлийн өдөр
2021-01-08

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг  буцаан олгох журамд зааснаар албан татвар төлөгч нь 2020 оны 4-р улирлын төлбөрийн баримтаа 2021.01.08-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна.

 

Хэрэв 2020 оны 4-р улирлын баримтаа 2021 оны нэгдүгээр сарын 9-ноос хойш бүртгүүлбэл тухайн баримт ААН илгээгээгүй гэсэн төлөвт орно. Учир нь буцаан олголт 2021 оны нэгдүгээр сарын 8-наар тасалбар болон хаагддаг. Мөн уг хугацаанаас хойш уншуулсан баримтын урамшуулал бодогдохгүй гэсэн үг.

 

Өнгөрсөн оны I улиралд 869,000 иргэнд 35.8 тэрбум,  II улиралд 38.2 тэрбум төгрөгийг 901,615 иргэнд, III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22