ШУУД: 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-13

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.13/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 16975 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Ачтан эмнэлгийн  тусгаарлалтад байсан нэг эмч,  Баянгол дүүргийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, Баянзүрх дүүргийн 17-р хорооны батлагдсан гэр бүл, хөрш дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрсэн  байгаа.  Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 643 болж байна. Бусад орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 969 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 18 хүн,  ХӨСҮТ-өөс 20 хүн тус тус эдгэрч, Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү шилжсэн.  Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1469 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 909 байгаа. Өнөөдрийн байдлаар 549 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 449 хүн хөнгөн, хүндэвтэр 87 хүнд 12, маш хүнд 1 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д  192  хүн хөнгөн, хүндэвтэр 52, хүнд 6 байгаа. Цэргийн төв эмнэлэгт 175 хүн эмчилгээнд байна. Үүнээс 133 хүн хөнгөн, хүндэвтэр 35 хүнд 6, маш хүнд 1 байгаа.

 

 Ачтан эмнэлэгтэй холбоотой нийт халдварын тоо 48 болжээ.  Үүнээс эмнэлгийн ажилтан 22, бусад гэр бүлийн хавьтал 26 байна. 



М.Насан

Shuud.mn
Сонин хачин
sain amjillaj bgaa shuu, AMJILT
2021-01-13