Тусгаарлах байруудад шалгалт хийхэд 484 зөрчил илэрчээ
2021-01-13

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.13/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, МХЕГ-ын ЭМБСХГ-ын  дарга С.Сүнчин нарын албаны хүмүүс оролцов. 

 

МХЕГ-ын ЭМБСХГ-ын  дарга С.Сүнчин: 

 

-Энэ хугацаанд нийт 265 тусгаарлан ажиглах байранд хяналт шалгалт хийж 484 зөрчлийг илрүүлэн 261 зөрчлийг газар дээр нь арилгуулан ажилласан байна. Аж ахуй нэгж байгууллагуудад нийт 164 заалт бүхий 14 шаардлага 483 заалт 45 зөвлөмжийг өгч, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байгаа. Өчигдрийн байдлаар таван зочид буудлын тусгаарлан ажиглах байрнаас 17  тохиолдол батлагдаж тэдгээрийг ХӨСҮТ-д шилжүүлсний дараа ЗӨСҮТ-өөс эцсийн халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавин ажилласан. 

 

Энэ хугацаанд нийт 1247 эрүүл мэндийн байгууллагад хяналт шалгалт хийж ажилласан байна. Уг шалгалтаар 1817 зөрчлийг илрүүлж 880 зөрчлийг нь газар арилгаж, эмнэлгийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт устгах заавар зөрчсөн 87, устгалын сав хүрэлцээгүй 56 зэрэг 101 зөрчлийг илрүүлэн арилгуулж ажилласан. Нийт 642 заалт бүхий 88 албан шаардлага 2926 заалт бүхий 404 зөвлөмжийг хүргүүлэн хяналт шалгалт хийгээд ажиллаж байна. 

 

Улсын хэмжээнд коронавирусийн шинжилгээ авах түр цэгт давхардсан тоогоор 694 цэгт  хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 469 зөрчлийг илрүүлэн арга хэмжээ авч ажилласан. Тодруулбал, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй 159, иргэдийн зай барих, халуун хэмжээгүй 156, халдваргүйжүүлэлттэй холбоотой 33, аюултай хог хаягдлын цуглуулалттай холбоотой 60 зэрэг зөрчлүүдийг илрүүлж арилгуулж ажилласан. 

 

Энэ хугацаанд 196 айл өрх, 759 худалдаа үйлчилгээний, бусад албан байгууллага 1035 нийт 2290 обьектын талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийхэд хяналт тавьж ажилласан. 

 

Үйл ажиллагааг нь хориглож, хязгаарласан сургалтын үзвэр үйлчилгээ сургалтын нийт 19183 байгууллагад хяналт шалгалт хийж 10019 зөрчлийг илрүүлж 7565 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 177 заалт бүхий 23 албан шаардлагыг хүргүүлж ажилласан. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин