ШУУД: 10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-19 11:03

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.19/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 17646  хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс  10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан иргэд байна. Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 709 болж байна.  Бусад орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1035 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 28 хүн эдгэрч гэртээ гарлаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1536 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 995 байгаа. Өнөөдрийн байдлаар 530 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 478 хүн хөнгөн, хүндэвтэр 40 хүнд 10, маш хүнд 2 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д 183 хүн хөнгөн, хүндэвтэр 29, хүнд 2, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 83 хүн хөнгөн, хүндэвтэр 11, хүнд 3, маш хүнд 1 байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 212 ажиглалтад байна. Мөн УНТЭ-т таван  хүн эмчлэгдэж байгаа.

 

 

 М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хариулт яасан бэ?
2021-01-19
Хулгайч луйварчин дарга нарт энэ тоо бж бх чухал бгаа Харж л бгаарай дэлхий халдваргүй болчихсон бхад манайд бж л бх вий!! Зуд болохоор дарга нохой 2 таргалдаг гэдэг Үнэн шүү!! Тэнэг боловсролгүй коммунистуудад хийж чадах зүйл бхгүй тул ийм маягаар хааж боож хорьж цагдаж бх нь ашигтай байгаа!!!
2021-01-19
ZOCHIN:
НЭМҮТ-ийн шинжилгээний дүнг яагаад оруулдаггүй юм бэ
2021-01-19
?:
Баян-Өлгий, Хөвсгөлийн сэжигтэй тохиолдлууын талаар яагаад юм хэлсэнгүй вэ? Нэг нь 1-р эмнэлэгт 10-аад хоног байсан гээ биз дээ? Нуух юм бол халдвар улам л гаарна шүү дээ!!!
2021-01-19
Зочин:
ХАЛДВАРЫН ТООГ ХОРООГООР НЬ ҮЗҮҮЛЭЭЧ. СБД гэхэд 33 байсан 2 өдөрт 39 болсон байх юм. Сэтгүүлчид асууж өгөөч.
2021-01-19