Сингапур: Вакцины улмаас бие нь муудвал 7.5 мянган долларын нөхөн төлбөр олгоно
2021-01-29

Коронавирусээс сэргийлэх вакцин тариулсны дараа эрүүл мэндтэй нь холбоотой ноцтой асуудал тулгарсан хүнд 7.5 мянган ам.долларын нөхөн төлбөр олгоно гэж Сингапурын эрх баригчид амласан байна. 

 

Сингапурын Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, зөвхөн вакцинаас үүдэлтэй сөрөг нөлөөний улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэхээр болсон хүмүүст л 7.5 мянган ам.долларын нөхөн төлбөр олгох юм байна. Вакцин тариулсны улмаас нас барсан бол ар гэрийнхэнд нь 169 мянган ам.долларын нөхөн төлбөр олгох гэнэ. Түүнчлэн цаашлаад эрүүл мэндэд нь нэн сөрөг үр дагавар дагуулах хүнд өвчин туссан хүмүүст ч ийм хэмжээний тэтгэмж олгохоор болсон гэж ТАСС мэдээллээ. 

 

ТАСС  агентлагийн мэдээлснээр Сингапурт өнгөрсөн оны сүүлээр вакцинжуулалт эхэлж, эхний ээлжинд эмнэлгийн ажилтнууд, Засгийн газрын гишүүд болон эрсдлийн бүлэгт багтах иргэдийг хамруулж байлаа. Тус улсын вакцинжуулалтын хөтөлбөрт Сингапурын иргэд төдийгүй энд байнга оршин суудаг гадаадын иргэд болон тэдний гэр бүлийнхнийг ч хамруулахаар төлөвлөжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин