А.Амбасэлмаа: Халдварын тархалт эрс нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байна
2021-01-31

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит /2021.01.31/ мэдээллийг хийлээ. 

 


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗООНОЗ, НЭМҮТ болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн лабораториудад 11202 хүний сорьцонд PCR шинжилгээ хийхэд 37 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлын давтан шинжилгээ, сүүлд шинээр бүртгэгдэж байгаа голомтуудын хавьтлын шинжилгээнүүд, цэгээр шинжилгээ өгсөн зэрэг хүмүүсээс илэрсэн байна. Илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн, бусад аймагт өвчлөл бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод нийт 945 тохиолдол бүртгэгдлээ.

 

Дорнод аймагт ажил хийхээр явсан 12 хүнийг тухайн аймгийн товчоон дээр зогсоож түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд нэг хүний хариу эерэг гарч PCR шинжилгээгээр халдвар батлагдсан. Тухайн иргэнийг аймагт нэвтрүүлэлгүй товчоон дээр илрүүлсэн. Хамт явсан болон тэнд тусгаарлагдсан 20 гаруй хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тухайн өвчтөнийг Улаанбаатар хотод тээвэрлэн авчирсан. Мөн өчигдөр "Өргөө" амаржих газарт PCR шинжилгээний хариу гарахаас өмнө нэг эмэгтэй амаржсан. Төрсний дараа онош батлагдаж, хариу эерэг гарсан. Өвчтөний биеийн байдал тогтворжихыг харж Нэгдүгээр төрх эмнэлэгийн тусгаарлах өрөөнд эмчилж байгаа. Эх, нярайн биеийн байдал сайн. Гэр бүлийн гурван, ойрын хавьтал болсон ээжүүд, эмч ажилчдыг тусгай байруудад тусгаарласан. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ард иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай байдлаар өвчилсөн хүн явж байх өндөр магадлалтай болоод байна. Тиймээс олон нийт анхаарлаа улам нэмэгдүүлэхгүй бол тархах эрсдэл өндөр байгаа. Сүүлийн хоёр долоо хоногт халдварын тархалт эрс нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс ард иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах, иргэд өөрсдөө гадуур явахгүй байж гэр бүлээс тодорхой гишүүнийг хоол хүнсэндээ гаргах зэргээр гэр бүл дотроо зохион байгуулалт хийхийг ард иргэдээсээ хүсье" гэлээ. 


Улсын хэмжээнд коронавирусийн нийт халдварын тоо 1779 боллоо. Халдвар авсан нийт иргэдийн 75 хувь нь буюу 1333 хүн эдгэрсэн. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, УНТЭ-т нийт 433 халдвар авсан иргэн эмчлэгдэж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд нэг, хүнд нэг, хүндэвтэр 65 хөнгөн 366 хүн байгаа. 

 

ХӨСҮТ-ээс өнөөдөр 22 хүн эдгэрч, ХУД-ийн эмнэлэг рүү шилжсэн. ХУД-ийн эмнэлгээс 12 хүн эдгэрч гэртээ харьжээ. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ene hugshuniig tergebert ni suulgaachee nas ni blchihson bmaar yum zaluu sergelen tsoboolog hvn tabichihgui
2021-02-01
Зочин:
Гомдоллох биш хийх ёстой ажил чинь шүү дээ.
2021-02-01
Зочин:
Хөл хорио тогтоогоод ч барьж чадахгүй. Хүмүүсийг худлаа айлгахаа болио. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс хөл хорионд хамгийн их хохирсон. Улсаас цалинжиж хэвтэж байгаа хүмүүс л хорио гэж чанга дуугарч байгаа байх
2021-01-31
Зочин:
Хөл хоио хэрэггүй, тэртэй тэргүй тархалт дэгдсэн. Одоо хувийн ариун цэврээ л сахицгаа.
2021-01-31
hkjmn:
хориоч юу хүлээгээв///
2021-01-31
БАС ГОЁ:
Оффшорын мөнгөө ОРЖ ИРЭЭГҮЙ ГЭЖ хав дарж бгаАД Өөрсдөө хуваах нь ман-д ашигтай ард олныг ДУРНЫХ НЬ ДАГУУ АЖИЛЛУУЛЖ,КОРОНАГ ДИЙЛДЭХЭЭРГҮЙ БОЛГОХ, ОРЖ ИРСЭН ТУСЛАМЖУУДЫГ ЧИМЭЭГҮЙХЭН ХАЛААСЛАХ ЧИХЭР ХҮЛХЭХ ШИГ БАС ГОЁ!!!
2021-01-31
gjhn:
Тэгээд ХӨЛ ХОРИХгүй ЮУ ХҮЛЭЭГЭЭВ??? АРХИ ЦУГЛУУЛЖ ДУУСАХЫГ УУ???
2021-01-31
TEG ZOGSOLT HIIHGUI L BOL ENE UHER MONGOLCHUUD GUDAMJAAR YVAH, TENEH ERSDELEE HEZEECH BAGASGAHGUI.
2021-01-31
Zochin:
1 torhod torh gej baigaa ehchuudees shinjelgee oguulj baij hevtuuleed baisan baij yagaad ter kovit toi huniig shinjelgeenii hariug haraggui hevtuulee be olnii ner hundtei hun bolood ta nar shardahgui hevtuulchihsen yum bishuu odoo tegeed torson busad ehchuuddee gai bolj baigaashder
2021-01-31
Чи нээх амар хэвтээд цэцэрхээд яах вэ дээ. Улсын эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Олон зуун мянган хүний ажил амьжиргаа яригдана. Олон мянган ААН дампуурна. Энэ бүхнийг чи хариуцаж чадна гэвэл хорио тогтоочих. Хүнснийхээ, төрийн албан хаагчид , эсвэл ажилгүйчүүд ингэж хуцаад бгаа юм. Улсын эз хэцүүдвэл чиний цалинг тавьж чадахаа болино гэдгийг ойлгож бна уу.
2021-01-31
Иргэн:
Хөл хорио тогтоохгүйгээр хумиж чадахгүй л дээ. Хоол ундгүй хэцүүдэж байгаа айл өрхүүдэд хүнсний багцыг нь тарааж байгаад 21 хоног хатуу хөл хорио тогтоож гүрийцгээж байгаад нэг мөсөн дарж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд л ихсээд л сунжраад л байна. Цахимаар санал асуух хэрэгтэй. Цагаан сарын шинийн 1-нээс эхэлчих.
2021-01-31
Чи нээх амар хэвтээд цэцэрхээд яах вэ дээ. Улсын эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Олон зуун мянган хүний ажил амьжиргаа яригдана. Олон мянган ААН дампуурна. Энэ бүхнийг чи хариуцаж чадна гэвэл хорио тогтоочих. Хүнснийхээ, төрийн албан хаагчид , эсвэл ажилгүйчүүд ингэж хуцаад бгаа юм. Улсын эз хэцүүдвэл чиний цалинг тавьж чадахаа болино гэдгийг ойлгож бна уу.
Zochin:
Hul horioo tavihgyi bol mnaihan toohgyee ulam l hetsyydehndee
2021-01-31