"Ковид"-ийг сөрж, эдийн засгийг сэргээх Л.Оюун-Эрдэнийн ЗАСАГ
2021-02-01

 

Засгийн газар бүрдэж, ажилдаа орлоо. Л.Оюун-Эрдэнийн танхимын 50 хувь нь өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нар. Тэднийг мэргэжлийн, ажлаа мэргэшсэн гэсэн тодотгол нь энэ танхимд ажлаа үргэлжлүүлэхэд түлхүү нөлөөлснөөс гадна дэд бүтцийн салбарт дахин шинэ хүн томилж, салбартайгаа танилцаж, цаг алдуулахгүй гэсэн Засгийн газрын тэргүүний гэхээсээ эрх баригч намын бодлого байсан биз. 

 

 

Шинэ Засгийн газрын гал тогоог мэргэшсэн парламентч, ХЗДХ-ын экс сайд Ц.Нямдорж барихаар болж байна. Түүнийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг улс төрийн дайралтаас хамгаалалт  хийж ажиллана гэж олон нийт үзэж байгаа. Гэхдээ зарим хэсгийн эсэргүүцэлтэй ч тулсан. Гэхдээ тэрбээр "Надад санал тавьсан болохоор би долоон сарын дараагаар улс төрд ирж байна" гэдгээ онцолж байсан. 

 

Шинэ Засагт нүдээ олсон томилгооны нэг нь яах аргагүй БШУ-ны сайд Л.Энх-Амгалан. Тэрбээр УИХ-д гурвантаа сонгогдсон.Тэрбээр "Боловсролын салбарт улсын болон хувийн сургуулийн сурагчдын түвшин эрс ялгаатай байгаад анхаарч, боловсролын тогтолцоонд анхаарна. Боловсролын салбарт төсөвлөсөн төсвийн 85 хувь нь урсгал зардалд явж байна. Боловсролын мөнгө хүүхдэдээ, багш нарт очих ёстой" гэдгийг тодотгож, өөрийн төсөлтэйгөөр энэ салбарт ирж байгаа "шинэ хүн" юм.

 

Түүнчлэн Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг томилсонд олон нийт олзуулхан хүлээж авсан. Тэрбээр "Маскаа зүүгээд, зайгаа бариад, дархлаагаа сэргээгээд бүх үйлчилгээний цэгүүдээ нээх цаг болжээ. Ингээд ирвэл эдийн засаг аяндаа сэргэнэ. Ковидоос зугтааж биш сөрж амьдрах цаг болжээ." гэдгийг гишүүдийн асуултад хариулахдаа хэлж байлаа.

 

Харин БОАЖ-ын сайд н.Уртнасан салбарын бусаас гадна мэдлэг, ур чадвар, боловсролын тухайд дутуу, дулимаг байна гэсэн олон нийтийн шүүмжлэлд өртөж байна. 

 

Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгийг сэргээх, дундаж давхрагыг дэмжих үндэсний тогтоцоо бий болгох, шударга ёс, цахим засаглалыг хэрэгжүүлэх дөрвөн зорилтоо тодорхойлон Хувь хүн биш, хууль засагладаг шударга төртэй байхыг уриалан ажилдаа орлоо. Шинэ Засаг хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулна. 

Н.Энхлэн

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Харин тиймэээ энэ засаг ч нэг их удахгүй л болчлоо. Уг нь ЖА генералын хүүг л авах байсийн. Нямкаа өвөө ч хутгана даа хутгана энэ хэдийг. Ёооооо чи яааааах л гэж бодно агаааааа. Болиоороййййййй
2021-02-01
Иргэн:
Нямдоржийг урихыг бодоход Оунэрдэнээс хүлээх зүйл ялангуяа оутолгоын гэрээг сайжруулхыг хүлээх итгэл үлдсэнгүй...их зальжин хэлэмгий хэрүүлчээс цаашгүй нэгэн агаад барууны нохой бололтой
2021-02-01