Эрүүлжүүлэх байранд 216 иргэнийг саатуулжээ
2021-02-01

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 31-нд буюу өчигдөр нийт 1404 гомдол мэдээлэл иржээ.

 

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1197, хулгайтай холбоотой 7, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 123, гэмт хэргийн шинжтэй 47 мэдээлэл ирсэн байна.

 

Мөн согтуугаар автомашин жолоодсон 59, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 106, хүний биед халдсан 63, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 103, эрүүлжүүлэх байранд хоносон 216, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 56 тохиолдол гарчээ.

Shuud.mn
Сонин хачин