ДЭМБ: COVID-19 халдварын шинэ тохиолдлууд буурч байна
2021-02-02

Дэлхий даяар шинээр бүртгэгдэх коронавирусийн халдварын тохиолдлын тоо гурав дахь долоо хоногтоо дараалан буурч байгаа гэнэ. Ийм эерэг хандлагатай байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, одоо олон оронд хувьссан штаммууд тархаж байгаа ч SARS-CoV-2 вирусийг хяналтдаа авах боломжтой гэнэ.

 

ДЭМБ-ын тэргүүний үзэж байгаагаар, амны хаалт зүүх, хүн хоорондын зай баримтлах, урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх зэрэг үр ашиг нь батлагдсан арга хэмжээнүүд халдварын тархалтыг тогтоон барих аж. 

Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар халдварын тохиолдол 103 саяыг давж, үүнээс талаас илүү хувь нь буюу 57.3 сая гаруй хүн эдгэрсэн байна. Өнгөрсөн хоногт дэлхий даяар 502 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ. Харин тахал дэгдсэнээс хойш халдварын хүндрэлээс үүдэлтэй өвчний улмаас 2.24 сая хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин