БНХАУ: Хуурамч вакцин үйлдвэрлэгчдийг илрүүлжээ
2021-02-02

Хятадын хууль сахиулах байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин хуурамчаар үйлдсэн хэрэг илрүүлсэн талаар Жэнминь Жибао мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хэрэгт холбогдуулан 80 гаруй хүнийг баривчлан, хуурамч вакцины 3000 гаруй тунг хураан авч, Жянсү, Шаньду муж болон Бээжин хоттой холбогдсон нийлүүлэлтийн шугам, хуурамч эм бэлдмэл үйлдвэрлэн гаргах хууль бус цэгүүдийг бүрэн устгасан байна. 

 

Шалгалтын явцад, Кун гэх этгээд ашиг олох үүднээс бусад этгээдүүдтэй хамтран 2020 оны есдүгээр сараас эхлэн коронавирусийн вакциныг хуурамчаар үйлдэн, өндөр үнээр зарж борлуулж байсан нь тогтоогдсон бөгөөд хуурамч эм нийлүүлсэн бүхий л чиглэлүүдийг тогтоожээ. 

 

Жэнминь Жибао сонины мэдэлснээр, хуурамч вакцин үйлдвэрлэх, худалдах, хууль бус бизнесийн ажиллагаа, вакцины хууль бус наймаа зэрэг вазцинтай холбоотой төрөл бүрийн зөрчилтэй тэмцэх зорилгоор саяхан эхлүүлсэн тусгай аяны хүрээнд дээрх хэргийг илрүүлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин