Нийслэлийн хэмжээнд 24 цагийн хугацаанд есөн хүнээс коронавирус илэрлээ
2021-02-02

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 16.610 хүн хамрагдсан байна.

 

Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 27, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 13 багт нийт 441 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллав. 

 

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 711.924 хүнийг шинжилгээнд хамруулснаас 639.013 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 89.120 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийжээ.

 

Нийслэлийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд есөн хүний PCR шинжилгээний хариу эерэг гарч коронавируст халдварын батлагдсан тохиолдол 989 болов. Халдвартай иргэний ойрын хавьтал 4534 дам хавьтал 24.511 хүн байна.

Shuud.mn
Сонин хачин