Испанид Пфайзер вакцин тариулсан 78 хүн халдвар авч, 7 хүн нас баржээ
2021-02-02

Испанийн ахмадын асрах газрын 78 хүн Пфайзер вакцины эхний тунг тариулсныхаа дараа коронавирусийн халдвар авч, тэдний долоо нь нас барсан талаар Испанийн EFE агентлаг мэдээлжээ. 

 

"Зөвхөн ахмад настнууд төдийгүй энэ асрах газарт ажилладаг 12 ажилтан халдвар авсан. Халдварын улмаас нас барсан хүмүүсийн ихэнх нь хууч өвчинтэй байсан юм. Пфайзер вакцины эхний тунг хийлгэснээс зургаан өдрийн дараа тэдэнд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн" гэж асрах газар мэдээлснийг эх сурвалж дамжуулжээ.

 

Энд дуулгахад, Испанид одоогийн байдлаар 1.5 сая хүн Пфайзер болон Модернагийн вацин тариулжээ. Энэ улсад коронавирусийн халдварын тохиолдол 2.7 сая гаруй бүртгэгдсэнээс 58 мянган хүн халдвараас үүдэлтэй өвчний хүндрэлийн улмаас нас барсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
islandad 21 nas barsan oshoo zondoo zondoo busad ornuudad
2021-02-02