Зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
2021-02-03

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэрүүлэгчдийн 2020 оны 98 дугаар тогтоолоор байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан болж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

 

Энэ үеэр зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулсан тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол, зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг танилцуулж, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны талаарх мэдлэг мэдээлэл олгох зорилгоор гамшгийн эрсдэлийг бууруулахад төрөөс баримталж буй бодлого хөтөлбөр, олон улсын чиг хандлага, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулга хийсэн юм гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин