13-р хорооллын "Нүүдэлчин" хоолны газраар үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдана уу
2021-02-03

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.03/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрладаг ББСБ-ын голомт үргэлжилж байгаа бөгөөд нийт 25 тохиолдол бүртгэгдлээ. Мөн Сүхбаатар дүүргийн гутлын цехтэй холбоотой халдвар 22 бүртгэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн Содон хороололд байрлах супермаркетад 8-9 халдварын тохиолдол бүртгэгдлээ. Сүхбаатар дүүргийн 15,16-р хорооны Бэлхийн гудамжинд халдвар бүртгэгдсээр байгаа. Дарь-Эхийн нийтийн байр, Баянзүрх дүүргийн 17-р хорооны нийтийн байрнаас халдвар бүртгэгдэж байна. Тандалт судалгаа үргэлжилж байгаа.

 

Мөн 13-р хорооллын "Нүүдэлчин" хоолны газраас халдвар бүртгэгдсэн. Иймд уг хоолны газрын үйл ажиллагааг зогсоож тандалт шинжилгээ хийж байна. Тиймээс тухайн хоолны газраар сүүлийн долоо хоногт үйлчлүүлсэн иргэд  шинжилгээнд хамрагдана уу? Халдварын тархалт нэмэгдэж байгаа. Одоогоор 20-д голомт идэвхтэй байна.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин