Мьянмар: Төрийн эргэлтийг эсэргүүцэн эмч нар ажил хаяжээ
2021-02-03

Мьянмарт цэргийнхэн засгийг түлхэн унагаж, төрийн эрх мэдлийг гартаа авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Мьянмарын ардчиллын билэг тэмдэг Аун Сан Су Жи ард түмэндээ хандан энэ эргэлтийг эсэргүүцэхийг уриалж байлаа. 

Мьянмар: Цэргийнхэн төрд гарч, Аун Сан Су Жи тэмцэлд уриалав

Ийнхүү улс оронд нь цэргийн эргэлт гарсныг эсэргүүцэн Мьянмарын 70 эмнэлгийн ажилтнууд ажил хаялт зарласан гэж Мьянмарын Иргэний хөдөлгөөний мэдэгдлээс авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

"Манай өвчтөнүүдийг үл хайхарч байгаагаа харуулсан, хууль бус цэргийн дэглэмийн аливаа захирамж, тушаалд захирагдахаас бид татгалзаж байна" хэмээн эмнэлгийн ажилтнуудын мэдэгдэлд өгүүлжээ.

 

Түүнчлэн энэ хөдөлгөөн цэргийнхэн хувийн ашиг сонирхлоо дээгүүрт тавьж, цар тахлын үед хүн амд аюул занал учруулж байгаад буруутгасан байна. Одоо тус улсыг Төрийн захиргааны зөвлөл гэх эрх барих шинэ байгууллага удирдаж байгаа юм. Цэргийнхнээс бүрдсэн ээн байгууллагыг Мьянмарын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Мин Аун Хлаин удирдах юм. 

 

Цэргийнхэн хоёрдугаар сарын нэгний өдөр Мьянмарын Ерөнхийлөгч болон эрх баригч намын тэргүүн Аун Сан Су Жи нарыг баривчлан, тус улсад онц байдал тогтоож байгаагаа зарлаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин