Токиод Олимп зохион байгуулах журмыг танилцуулжээ
2021-02-04

Токио-2020 Олимпын зохион байгуулах хороо болон Олон улсын Олимпын хороо коронавирусийн тахлын улмаас аюулгүй байдлыг хангах тамирчдад зориулсан журмыг танилцуулжээ 

Олон улсын олимпын хорооны сайт дээр мэдээлснээр Японд Олимп зохион байгуулах үед тамирчид гар утсандаа тусгай апликейшн татан, биеийн байдлын талаарх мэдээллийг оруулах ёстой гэнэ. Түүнчлэн, Япон руу нисэхээс 14 хоногийн өмнө коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай байх ёстой бөгөөд Токиод ирснийхээ дараа харилцсан хүмүүсээ бүртгэх ёстой болох аж.

 

"Токио-2020 Олимп болон Паралимпийн наадмын бүхий л оролцогчдын эрүүл мэнд болон аюулгүй байдал бидний эрхэм зорилго. Олон улсын холбоо бүрийн туршлага дээр үндэслэн аюулгүй, амжилттай наадмыг зохион байгуулахад хувь нэмрээ оруулах боломжийг бидэнд олгох журмыг гаргахын тулд аюулгүй байдлын удирдамж гаргасан" хэмээн Олон улсын олимпын хорооны спортын захирал Кит Макконелл өгүүлжээ.

 

Коронавирусийн цар тахлын нөхцөлд наадмын бүхий л оролцогчид тодорхой хязгаарлалтуудыг ойлгон, хүлээцтэй хандах шаардлагатайг онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин