Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна
2021-02-04

 

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 

2021 оны 02 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар  үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 5-7 хэм хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй . Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.

 

2021 оны 02 дугаар сарын 05-наас 02  дугаар сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шууна. Салхи 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар, 8-нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз,  Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энг

Shuud.mn
Сонин хачин