Мьянмар: Фейсбүүк сүлжээг хаажээ
2021-02-04

Мьянмарт Фейсбүүк сүлжээг хаажээ. Олон нийтийн сүлжээгээр ташаа мэдээлэл тархан, энэ нь эмх замбараагүй байдлыг үүсгэж болзошгүй тул ийм арга хэмжээ авсан гэж Мьянмарын төрийн эрхэнд гарсан хүмүүс тайлбарласан байна. 

 

"Улс орны тогтворой байдал аюулд өртөхөөр байна" хэмээн Мьянмарын Мэдээллийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. ТАСС агентлагийн дамжуулснаар, хоёрдугаар сарын долооны өдрийг хүртэл Фейсбүүк сүлжээ хаалттай байх гэнэ. 

 

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын нэгний өдөр Мьянмарын цэргийнхэн Ерөнхийлөгчөө суудлаас нь түлхэж, цэргийн эргэлт хийн, улмаар онц байдал тогтоосон юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуулиар цэргийнхний дэмжлэгтэй нам ялагдсан нь эргэлт хийх шалтгаан болсон. Одоо тус улсыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч тэргүүтэй зөвлөл удирдаж байгаа юм.

 

Мьянмар: Ерөнхийлөгч болон төрийн зөвлөх нарыг гэмт хэрэгт буруутгав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин