АНУ-ын нэгэн хот оршин суугч нь болвол 6000 доллар өгөхөөр амлажээ
2021-02-04

АНУ-ын Миссисипи мужийн Натчез гэх 15 мянга хүрэхгүй хүн амтай жижиг хотын эрх баригчид оршин суугчдынхаа тоог нэмэх нэгэн арга сүвэгчилжээ. Энэ хотод оршин суухаар хүссэн хүмүүст 6000 ам.доллар амласан талаар NBC мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Натчез хотын оршин суугч болон шилжин ирж суурьшихад хэд хэдэн нөхцөл тавьжээ. Эхний ээлжинд, Натчез хотод шилжин ирснийхээ дараа ийнхүү суурьшсаны нөхөн төлбөр болгож 2500 ам.доллар авах гэнэ. Дараа нь жилийн туршид сар бүр "амжиргааны зардлын тэтгэмж" болгон сар бүр 300 ам.доллар авах аж. 

 

Ийм урамшуулал авахын тулд хөтөлбөрийн оролцогч нь Натчез хотод 150 мянган ам.доллараас багагүй өртөгтэй байшин худалдан авч, үүнийгээ байнгын оршин суух хаяг болгон бүртгүүлэх ёстой гэнэ.

 

Хотод оршин суух хүсэлтэй хүмүүс нь 18-аас дээш насны, АНУ-д ажиллах эрхтэй байх ёстой юм байна. Энэ бүх нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд амалсан 6000 ам.долларыг өгнө гэж хотын эрх баригчид мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин