Монголын сансрын нисгэгчдийн багийн гишүүд 10 000 залуусаас шалгаран үлдэж байжээ
2021-02-05

 

Энэ онд тохиох Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн 40 жил, хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жилийн ойг тохиолдуулан БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа тэргүүтэй МУ-ын сансрын нисгэгчийн баг, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Монголын сансрын технологийн холбоо, “Васт” пост продакшн хамтран Монгол хүн сансарт ниссэн түүхт үйл явдал, сансрын технологийн хөгжил, түүний ашиглалт хэрэглээ, сансар судлал, сансрын зах зээл зэрэг сэдвээр баримтад кино, подкаст, богино видео нэвтрүүлэг бүтээж, олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.

 

 

Тэдгээрийн эхлэл “Тэмүүлэл” подкаст сонсогч, үзэгчдэд хүрч эхэллээ. Нэвтрүүлгүүдийг бүтээж буй “Смарт медиа дизайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энхтүвшин ярихдаа “Монгол хүн сансарт ниссэн үйл явдал Монголын түүхэн үйл хэрэг. Чухам яаж сансарт нисэв гэдгийг өнөөгийн залуус тийм ч сайн мэдэхгүй. Мөн дэлхий нийт өнөөдөр сансрын орон зайг том зах зээл гэж харж, өрсөлдөцгөөж байна. Тэрхэрээр сансрын технологийн хэрэглээ алхам тутамд нэвтэрч, түүнгүйгээр амьдрах боломж нөхцөл улам ч хумигдаж байгаа. Тиймээс ч бид эдгээрийг сонирхуулж, таниулж, бас мэтгэлцээн өрнүүлж, түүнд тэмүүлэх сэдэл үүсгэхийн тулд сэтгэл зүрхээрээ энэ ажилд түүчээлэн оролцож байна. Энэ бол бидний үүрэг” гэлээ. Тэд цахим хэрэгслээр хүрэх “Сансрын юм яръя” богино дүрстэй нэвтрүүлгээ хүүхэд, залууст ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэхээр төлөвлөжээ.  

 

 

Тухайн үед 10 000 монгол эрчүүдээс сүүлийн шатанд Ж.Гүррагчаа, М.Ганзориг, Д.Сүрэнхорлоо,С.Сайнцог нар тэнцэж ЗХУ-ыг зорьж байжээ. Хамгийн гол үзүүлэлт эрүүл мэнд байсан тухай сансрын нисгэгчдийн багын эмчээр ажиллаж байсан МУ-ын төрийн шагналт, хүний гавьяат эмч Л.Лхагваа ярьж байлаа. Монголын сансрын нисгэгчдийн багын сонирхолтой ярилцлагыг “Васт” студи тун удахгүй хүргэх юм байна.  

 

 

Shuud.mn
Сонин хачин
sansar hii hooson zuil naran taldaa 150 gradus haluun nargui ued 150 gradus huiten ymarch agaargui ,nar ulaavtar , delhii ctenher ctaivar ongoor haragdana tiiml gazarbaidag humuus tend antin zurgiin aparat bairluulsnaas oor zuil odoohondoo hiij amijaaguil baina
2021-02-09
багийн, ярья гэж бичнэ
2021-02-09
Багш:
Тэр үед улс орноороо хөдөлж сансрын ниёлэгт оролцсон. ШУА-ийн Физик Технологийн хүрээлэнгийн олон эрдэмтэд оролцон бэлтгэсэн олон туршилтуудыг сансарт тавьсан даа. Одоо энэ эрдэмтэд их цөөрсөн. одоо л ярилцлага, сурвалжлага хийхгүй бол дараагийн удаа гэж байхгүй болох цаг ирсэн байна. Зарим нэг гол хүмүүс ертөнцийн мөнх бусыг үзүүлээд байна даа.
2021-02-06
James:
Энэ нэг энгэр дүүрэн тэмдэгтэй хөгшин чинь хойт солонгосын нэг цэрэг үү дээ. Хэн гэгч вээээ. Долгор гэдэг дуулдаг эмээгийн сүүлэрч байгаад найзын минь толгойг залгисан хогийн гар шиг л байхым.
2021-02-06
Сансарын нисэгч гэж ярьж, бичиж бай. Харин онгоцны нисгэгч гэж ярьж, бичнэ. Онгоцыг чинь хүн өөрөө жолоодож нисгэдэг юм байгаа биздээ. Сансарт бол бүдүүн бааргаар хэлэхэд хүнийг суманд хийгээд нисгэж байна гэсэн үг.
2021-02-05
Монгол:
Сансарт монгол хүн дараа нь хэзээ нисэх бол оо?...Гэхдээ юуны түрүүнд хиймэл дагуул хөөргөж, сансрын судалгаа, сансраас дэлхийг судлах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй юм даа.
2021-02-05
Irgen:
Uuruuruu dyysah ni dee.Sydalgaa shinjilgee bdg ium bolov yy.
2021-02-05