Эрдэмтэд сарьсан багваахай үүрлэдэг агуйнуудыг судлах хүсэлтэй байна
2021-02-05

Коронавирусийн үүслийг тогтоохоор Хятадын Ухань хотноо ажиллаж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн баг сарьсан багваахай үүрлэдэг агуйнуудад COVID-19-ийн генетик элементүүдийг илрүүлэх нэмэлт ажил явуулах шаардлагатай гэж мэдэгджээ. Коронавирус Хятадад анх танигдахаас өмнө удаан хугацаанд эргэлтэд орж байсан гэж судлаачид үзэж байгаа аж.

 

Зоологч, амьтны гаралтай өвчин судлаач Питер Дашак Ройтерс агентлагт мэдээлэл өгөхдөө эрдэмтдийн баг хэд хэдэн таамаглалыг судалж байгаа бөгөөд тэдгээрийн зарим нь  "өмнө нь гарч байснаас илүү үнэнд ойр харагдана" гэж онцолжээ.

 

2019 оны сүүлээр Ухань коронавирусийг илрүүлэхээс бүр өмнө нь вирус эргэлтэд байсан эсэхийг тогтоох нь одоо эрдэмтдийн өмнөө тавьсан гол зорилт гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин