ДЭМБ: Дэлхийд 2.5 тэрбум хүн вакцины эхний тунг ч хийлгээгүй байна
2021-02-06

Коронавирусээс сэргийлэх вакцин тариулсан хүний тоо халдвар авсан хүмүүсийн тооноос давсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус мэдэгджээ.

 

"Нэг талаас энэ нь маш сайн мэдээ, богино хугацаанд хүрсэн гайхалтай ололт. Нөгөө талаас, энэ вакцинжуулалтын дөрөвний гурваас илүү хувь нь 10 оронд л ноогдож байна" хэмээн ДЭМБ-ын тэргүүн Женевт болсон хурлын үеэр мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. Түүнчлэн, нийтдээ 2.5 тэрбум хүн амтай 130 орчим оронд вакцины эхний тун ч хийгдээгүйг тэрбээр онцолсон байна. 

 

Тиймээс хүн амын эрсдэлтэй бүлэг, эрүүл мэндийн ажилтнуудаа хэдийнэ вакцинжуулалтад хамруулсан орнуудыг бүх нийтийн вакцинжулалтаа үргэлжлүүлэхээс өмнө вакцины илүүдэл, үйлдвэрлэлийн хүчин чадлаа бусад орнуудтай хуваалцахыг ДЭМБ-ын тэргүүн дахин уриалжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин