"Нэг хаалга-Нэг шинжилгээ" тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна
2021-02-08

Энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс есөн дүүргийн Онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудтай уулзалт хийн, хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө. Дээрх хугацаанд 411420 өрхөөс нэг гишүүнийг заавал шинжилгээнд хамруулах бөгөөд үүнд нийслэлийн 15184 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ. Шинжилгээг явуулын 50, түр 73 цэгээр авч, өдөрт 42250 хүнээс сорьц шинжилгээ авахаар төлөвлөж байна. Энэ үеэр нийгмийн халамж шаардлагатай 21000 өрхөд хүнсний тусламж үзүүлэх юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ үеэр “Дүүрэг, хороодын Засаг дарга нар энэ ажилд бүх хүчээ дайчлан, зөв зохион байгуулалттай оролцох ёстой. Дүүрэг бүхэнд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргасан. Мөн шинжилгээний цэг, тандалтын баг, лабораторид ажиллах хүн хүчний судалгааг гаргах, аргазүйгээр хангах бэлтгэлээ түргэн хийж хэрэгжүүлээрэй” гэв.

Мөн тэрбээр бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хувцас, хамгаалах хэрэгсэл, хорио цээрийн үед гудамж талбайн хэв журмыг сахиулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулахыг үүрэг болгов. Хамгийн гол нь иргэдэд шинжилгээнд хамрагдах өдөр, цагийг мэдэгдэж, идэвхтэй хамруулахыг анхаарууллаа. Мөн нийслэлд түр оршин суугч, хаягийн бүртгэлгүй иргэдийг ч энэхүү шинжилгээнд заавал хамруулах бөгөөд, гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, бага насны хүүхэд асаргаа хамгаалалтгүй байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг  сануулав. 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Эрүүл байвал улсын наадам үзнээ гэж. УОК, НОК-ынхоо шийдвэрийг дэмжинээ. Бид бүгдийн төлөө хийж байгаа ажил шүү дээ. Зөвхөн манайх биш дэлхий нийтээрээ л шинэ нөхцөл байдалтай тулгарч байна даа. Цөмөөрөө тайван амгалан шинжилгээндээ хамрагдах нь зүйтэй.
2021-02-09
ҮНЭН ТЭНЭГ ТӨР ШҮҮ. ИЙМ ШИНЖИЛГЭЭГ ХИЙЖ ТӨЛӨВЛӨХ ӨЧНӨӨН ЦАГ ХУГАЦАА БАЙСАН Ч ТӨЛӨВЛӨЖ ТООЦООГҮЙ, ТЭГЭЭД ЦАГ НЬ ТУЛАХААР ӨДӨРЖИН ШӨНӨЖИН СУУЖ ТЭНЭГТЭНЭ. ТЭГЭЭД БОЛОО Ч ҮГҮЙ БАС ЦАГААН САРЫН БИТҮҮН, ШИНИЙН НЭГЭН ХОЁРОНД ХИЙЖ БҮР ТЭНЭГТЭНЭ. ЁС ЗАНШИЛ, УЛАМЖЛАЛАА БОДСОН Ч ТЭР БИТҮҮН, ШИНИЙН НЭГЭНД ХАМРАА УХУУЛААД СУУХАД ЯМАР ХҮН ДУРТАЙ БАЙХ ВЭ, ТЭГЭЭД Ч БИЛЭГДЛЭЭРЭЭ ГАРЧ БАЙГАА ҮХЭР ЖИЛДЭЭ ХАМРААСАА ДӨРЛҮҮЛЖ ХӨТЛҮҮЛЭЭД ДУУСАХ МУУХАЙ БИЛЭГДЭЛТЭЙ БОЛЖ КОРОНАГААС САЛАХ БИШ БҮР НААЛДСАН ЗАВААРСАН ЮМАА ХИЙХ ЮМ ДАА ҮНЭХЭЭР ҮХЭР МОНГОЛ ГЭЖ НЭРЛЭСЭН НЬ Ч БАС ҮНЭНИЙ ОРТОЙ Л ЮМ. ХУДЛАА ХООСОН СҮРЖИГНЭСЭН, ПОПОРСОН ЗАСАГ ДАРГА НАР НЬ ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ХООСОН ТОЛГОЙ, ЦҮНХ БАРИГЧ, УЛАА ХАМГААЛАГЧИД НЬ ОРИЛЖ УУРЛАЖ ХҮН ЗАГНАХААС ӨӨР ЧАДВАРГҮЙ АМЬТАД... СОНГОСОН АРД ТҮМНИЙ СОНГОГДСОН НАМЫНХ НЬ БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ НЬ ЭНЭ. ЭНИЙГ УЛС ТӨРЖЛӨӨ ГЭЖ БҮҮ СОЛИОРООРОЙ. ХӨСҮТ-ИЙНХЭН ЖИЛ ГАРАН Л ХЭЛЛЭЭ. ТА НАР 2 СОНГУУЛЬ ХИЙЖ, БАЯР ТЭМДЭГЛЭЖ НАЙРЛАЖ БАЙЖ ТАРААСАН, ӨӨРСДӨӨ ЯЛАА ҮҮРЧ ЛАЙГАА ЭДЭЛЦГЭЭ
2021-02-08
zochin:
orsdiinho ger buliig shiniin 1nd shinjilgend hamrul,ehleed
2021-02-08