FT: Монгол Улс уурхайн гэрээг цуцлахын тулд Риогоос дэмжлэг эрж байна
2021-02-08

Монгол Улсын Засгийн газар говьд байх 6.75 тэрбум ам.долларын өртөгтэй далд уурхай бүтээн байгуулалтын гэрээг цуцлахаар Рио Тинтогоор зөвшөөрүүлэх гэж байгаа талаар нөхцөл байдалд ойр эх сурвалжууд мэдээлсэн гэж Financial Times мэдээлжээ.

 

FT мэдээлэхдээ "эрх баригч Монголын Ардын Нам болон энэ намаас сонгогдсон шинэ Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Оюутолгойн уурхайн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг өөрчлөхийг шаардсан парламентын дарамт шахалтай нүүр тулж байгаа юм" хэмээсэн байна. 

 

Гэхдээ дангаар шийдвэр гаргаж, улс орон руугаа орж ирэх ирээдүйн гадаадын хөрөнгө оруулалтуудыг эрсдэлд оруулахын оронд Улаанбаатар Англи-Австралийн уул уурхайн компанид хандан илүү сайн нөхцөл санал болгох шинэ хэлэлцээр хийж, төлөвлөгөөг хамтран зогсооход бэлэн байгаа эсэхийг асуусан гэж эх сурвалжууд мэдээлэл өгчээ.

 

Оюутолгойн гүний өргөтгөлийн асуудал Засгийн газартай холбоотой маргаан, маргаан дагуулсаар ирсэн. Рио Тинтогийн ихээхэн чухалд тооцогдож буй энэ төслийн анхны төсөв хэдийнэ 1.5 тэрбум доллараар хэтэрч, төлөвлөсөн хугацаанаас  хоёр жил орчмоор хоцорч байгаа юм.

 

Өнгөрсөн сард Монголын Засгийн газар энэ төслийг зогсооно хэмээн "сүрдүүлж", ажил саатаж байгаа нь тус улсын авахаар төлөвлөж байсан эдийн засгийн үр ашгийг бууруулсан гэж мэдэгдсэн хэмээн FT онцолжээ. 

 

"Тус улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр болох Оюу Толгой нь цалин сайтай олон ажлын байр бий болгож, сүүлийн 10 жилийн хугацаанд бараг 3 тэрбум долларын татвар, хураамжийн орлого бүрдүүлжээ" хэмээн FT цохон тэмдэглэсэн байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Яг үнэн.Зөв
2021-02-10
Ч.ОТГОЧУЛУУ. РИО ТИНТО КОМПАНИ ДЭЛХИЙН АВАРГА КОМПАНИ ТОМ КОМПАНИ ТОМ Л БАЙДАГ ЮМ БНА. ЖИЖИГ УЛС ЖИЖИГ Л БАЙДАГ ЮМ БНА.ГЭЖ ХЭЛЭВ.ХАРИН МОНГОЛ УЛС ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭЖ ЭРЭГ НЬ УСАА ХАЛЬДАГ ГЭДЭГ ШИГ ЭР ЗОРИГ ГАРГААД АСУУДЛАА ШИЙД Л ДЭЭ. НЯЛУУНААС ШУЛУУН НЬ ДЭЭР.ЯПОН СОЛОНГОС ДАЙНЫ ХӨЛД НЭРВЭГДСЭН УЛС ОРНОО ГАЙХАМХАГШИГТАЙ ХӨГЖҮҮЛЖ БАЙГААГ байгааг хар л даа. ХУУЛЬТАЙ ОРОН ИЙМ Л БАЙНА ДАА. МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ БНА УУ.
2021-02-09
Зочин:
Монгол улс дэлхийд урьд өмнө гарч байгаагүй Оюутолгойн дээрмийн гэрээг шууд цуцлах ёстой. Монгол улс бол НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар бүрэн эрхт улс. Иймээс Оюутолгойн зэсийн баяжмалаа гаргахгүйн тулд хилээ хаагаад, ашиглалтын лицензийг нь цуцлаад,Оюутолгойн үйлдвэрийг битүүмлээд, дээрмийн гэрээ хийсэн Рио тинтогийн удирдлагууд болон Монголын улс төрчдийг шууд баривчлаад л болоо. Чухам үүний тулд Млнгол улсад батлан хамгаалах хүчин, дотоодын цэргийн хүчин, цагдаагийн бие бүрэлдэхүүн, тагнуулын бие бүрэлдэхүүн, шүүх, прокурор,шорон гяндан гээд л туурга тусгаар улсад байдаг бүх зүйл бий шүү дээ. Туурга тусгаар Монгол улс дэлхийн нэг дээрэмчин компанийн өмнө бөхөлзөх юм уу хаашаа юм вэ? Болиочээ улс төрчидөө!!!
2021-02-08
Яг үнэн.Зөв
buh gereeg n tsutslaad busad AAN uudtei adilhan bolgood. hussen uyedee ochood shalgaltaa hiigeed, avah tatvaraa buten avaad. heregtei bol tatvaraa nemeed, iluu dutuu amlalt ogolgui busadtai adil tovshind bailgah heregtei.
2021-02-08